Нууц мэдээллийн уурхай

Цэцэг худалдагч бүсгүйг хүчирхийлж дээрэмдээд цэцгийг нь ээждээ бэлэглэжээ

Нийтэлсэн: 2017-05-16 11:22:03


Оросын Znak.com-д мэдээлснээр Екатеринбург хотод жигшмээр хэрэг гарчээ. Тус хотын 24 цагаар ажилладаг цэцгийн дэлгүүр халдлагад өртсөн байна. Оройн 20 цагаас хойш тус дэлгүүр хаалгаа хаан тусгай цонхоор үйлчилэх журамтай аж. Гэсэн ч хаасан хойно ирсэн нүдэнд дулаахан залуухан эрд худалдагч бүсгүй итгэн хаалгаа нээсэн нь том алдаа болжээ. Үл таних эр дэлгүүрт оронгуутаа ганцаараа байсан худалдагчийг хутгаар сүрдүүлэн орлогийн мөнгийг нь дээрэмджээ. Зөвхөн мөнгөнд сэтгэл нь ханаад зогсолгүй айсан худалдагчийг арын өрөөнд нь оруулан хүчирхийлээд гарахдаа үнэтэй улаан сарнай цэцгийг баглаагаар нь авч оджээ. Гэсэн ч мөрдөгчид ердөө маргааш нь хэрэгтнийг олж тогтоосон нь өмнө нь дээрэм хулгайн хэргээр шийтгэгдэж байсан архаг гэмт хэрэгтэн байжээ. Тэрээр нийтдээ 16 мянган рубль дээрэмдсэнээс гадна гарахдаа авч явсан сарнайг ээждээ бэлэглэсэн байжээ. Мөрдөгчид гэрт нь очиход ээж нь цэцгийг шилэн саванд хийн тавьсан байжээ. Харин хамаг учрыг нь хэлэхэд хөөрхий настай эмэгтэй цэцгийг авч шидээд л ухаан алдан унасан гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших