Нохой цэцэрлэгт хүлээлэнгээс амьдаараа булагдсан нэг сартай хүүг ухаж гаргаж иржээ /бичлэг/
Нийтэлсэн: 2017-05-16 05:58:20
.jpg)
Хятадын Цзянцзинь хотод нэгэн гайхалтай явдал болжээ. Цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан иргэний нохой үнэр авч гэнэт ухасхийн эзнээсээ алдуурч бут руу орон алга болжээ. Гайхаж уурссан эзэн нь араас нь хайн очиход нохой нь дөнгөж булсан нүхийг самардан ухаж байсан гэнэ. Гэтэл хамгийн аймшигтай нь нүхнээс дөнгөж төрсөн нярая хүүхэд гарч ирсэнд эзэн нь ухаан алдах шахсан байна. Бүх бие нь шороо шавар болсон нярай амьсгаатай байсанд яаран цагдаа түргэн дууджээ. Одоогоор хүүгийн бие хүнд байгаа тухай эмч нар мэдэгдсэн байна. Харин цагдаа нар эцэг эхийг нь хайж байгаа аж. Урьдчилсан таамаглалаар энэ нь аллага биш байх магадлалтай гэнэ. Хүүхдээ үхсэн гэж эндүүрсэн эцэг эх нь нууцхан оршуулж цэцэрлэгт хүрээлэнд булсан байж магадгүй байна. Хотын захиргаа хүүхдийг олсон нохойг хүндэт тэмдэгээрээ шагнахаар болжээ.
NUUTS.mn
