Нууц мэдээллийн уурхай

Соронзонболдын Батцэцэг Азийн аварга боллоо

Нийтэлсэн: 2017-05-12 00:26:56

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Делигийн тэнгэрт мандуулав. Ингэснээр С.Батцэцэг Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо. Тэрбээр 1/4 шигшээд БНСУ-ын Хан Жин Йон, хагас шигшээд эзэн орны Риту Риту нарыг тус бүр цэвэр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Бакугийн “Алтан Гранпри” болон Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт Японы Аяана Женпейг цаг дуусахаас 10 секундын өмнө нь цэвэр ялснаар долоон жилийн өмнө Шинэ Делид болсон Азийн АШТ-ий мөнгөн медалийнхаа өнгийн хувиргаж тивийн аварга болсон юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Солонго /43.242.242.51/ 2017-06-16 00:51:39

    Аниадаа аз жаргал хүсье. Мундаг шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших