Байшингаа нураалгахгүйн тулд Назарбаевын зурагт хуудсаар битүү бүржээ
Нийтэлсэн: 2017-05-11 05:44:14
.jpg)
Казакстаны шүүхийн шийдвэрийнхэн ер бусын хамгаалалттай нэгэн навтгар байшинг нурааж чадахгүй барьц алдаж ухаржээ. Учир нь байшинг султан хаан Назарбаевын зурагт хуудсаар битүү бүрсэн тул нураах эвдэх зоригтон гарсангүй. Энэхүү өвөрмөц хамгаалалтын аргыг Астана хотын Несипкуль Уябаева гэдэг эмгэн бодож олжээ. Тэрээр гурван жилийн турш «Майский» гэх ногоочдын нөхөрлөлтэй газрын маргаанаар шүүхдэж эцэст нь ялагджээ. Шүүхийн шийдвэрээр бусдын газарт барьсан эмгэний байшинг албадан нураах болжээ. Харин эмгэн тэр дор нь ерөнхийлөгчийн хөргөөр байшингаа битүү бүрж хамгаалалт хийсэн агаад нийтдээ 91 ширхэг зурагт хуудас орсон гэнэ. Одоо тэрээр шүүхийн тогтоол гүйцэтгэгчдийг трактортой ирэхэд нь инээж угтдаг болжээ.
НУУЦ.мн
