Алуурчин хоригдол эмэгтэй хүний хувцас өмсөж шоронгоос гарах гээд баригджээ
Нийтэлсэн: 2017-05-11 02:57:12
Хондурасын шоронгийн түүхэнд ер бусын явдал гарсан байна. Аллагын хэргээр хоригдож байсан Дон Чико хочит ялтан эмэгтэй хүний хувцас өмсөн шоронгоос гарах гэж байгаад хамгийн сүүлчийн шалган дээр илэрч баригджээ. Түүнд эргэлтээр нууцаар эмэгтэй хүний иргэний үнэмлэх, нүдний шил хиймэл үс, банзал цамц орж иржээ. Ялтан түүнийг нь өмсөж эмэгтэй хүн болж хувираад шалгануудыг нэг нэгээр нь амжилттай нэвтэрсэн гэнэ.
.jpg)
Харгалзагчид бичиг баримтыг нь шалгахаасаа илүүтэйгээр өдөж хоргоож маазарч байсан аж. Ингээд дотоод шалганг нэвтэрсэн ч хамгийн сүүлийн гарах шалган дээр илэрч баригджээ. Нэгэн хуяг түүнээс ёс төдий зүйл асуусан агаад ялтан толгой дохих эсвэл сэгсрэх маягаар хариулж болох байсан аж. Гэтэл гэнэ алдан өөрийн эр хүний аргил хоолойгоор хариулаад тэр дороо л сэжиг авахуулж баригджээ.
.jpg)
Тэрээр одоо оргохыг завдсан хэмээн ял нэмүүлэхээс гадна дэглэм чангарах нь ойлгомжтой болжээ.
НУУЦ.мн
