Хүргэн нь хадам ээжийнхээ цахим “амраг” болж жүжиглээд 600 мянган юань салгажээ
Yangtse Evening Post-д мэдээлснээр Жаньсү мужийн Yangtse хотын нэгэн настай эмэгтэй цахимаар танилцсан аятайхан эрд 600 мянган юаниа залилуулсан нь мөрдөн байцаалтаар залилагч нь хүргэн нь байж баларчээ. Хадам ээж гуай цахимаар “тэнэж” яваад хажуугийн Гуангжоу мужид бизнес эрхэлдэг гэх 36 настай Zhou Cheng-тэй танилцан цахимын найз болжээ. Улмаар байнга харилцсаар дотно болжээ. Хадам ээж зориглож насаа хэлэхэд Zhou Cheng харин ч тун нааштай хүлээн авч өөрт нь улам их татагдаж байгаагаа хэлжээ. Ийнхүү насны зөрүүтэй хоёр цахимын амраг болжээ.
Удалгүй амраг нь бизнесийн хүндрлээ ярьж зовлон тоочих болжээ. Ажлын шинэ байр түрээслэхэд 10 мянга, шинэ салбараа нээхэд 200 мянган юан хэрэгтэй гээд туслалцаа үзүүлэхийг гуйжээ. Залуухан амрагтаа сэтгэл алдраад байсан хадам ээж энэ мэт гуйлтанд нь “тусалсаар” нийтдээ 600 мянган юань өгсөн гэнэ. Нэлээд хэсгийг нь зээл авч өгсөн ч Zhou Cheng амласан хугацаандаа буцааж төлсөнгүй. Хадам ээжээс өр нь нэхэгдэхэд тэрээр нөхөрдөө матрос зардаг хүнд өгөөд алдсан гэжээ. Харин охин нь залилуулсан байх хэмээн сэжиглэн цагдаад хандтал мөрдөн байцаалтаар залилагч нь өөрийх нөхөр байж таарчээ. Хадмын талтайгаа таарамжгүй байдаг хүргэн бизнесмэний дүрд хувилаад хадам ээжийнхээ “толгойг эргүүлж” улмаар 600 мянган юаныг нь салгаж чаджээ.
NUUTS.mn