Америкийн эсминец Петербургийн ялалтын баярыг бусниулжээ
Нийтэлсэн: 2017-05-10 07:40:02

Цөмийн цэнэгт хошуутай далавчит «томагавки» тээсэн Америкийн хүчирхэг “USS Carney” эсминец Оросын Петербург хотод болсон ялалтын баярын парадыг бүрэн бусниулсан тухай «Фонтанка». мэдээлжээ. Хотын ялалтын баярын арга хэмжээнд Балтийн флотын байлдааны хөлөг онгоцууд оролцохоор Кронштадтын далайн цэргийн баазад бөөгнөрөөд байжээ. Гэтэл Гданьскийн буланд хөвж байсан “USS Carney” нь 9-ны үүрээр гэнэт чиглэлээ өөрчилөн Оросын усан хилийг чиглэж улмаар цохилт өгөх хэмжээний зайд тулан иржээ. Балтийн флот тэр дороо түгшүүр зарлан Америкийн эсминецийн эсрэг хөдөлсөн тул парадын гол арга хэмжээний нэг болох байлдааны хөлгүүдийн жагсаал цуцлагджээ. Оросууд үүнийг ялалтын баярыг нь бусниулах гэж зориуд өдөөн хатгасан ажиллагаа хэмээн үзэж байна.
NUUTS.mn
