Эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн МАХН-ын Г.Доёдыг баривчилжээ
Нийтэлсэн: 2017-05-10 06:54:34
МАХН-аас Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө намынх нь гишүүд дөрөв дахь өдрөө талбай дээр жагсаж байна. Өчигдөрийн жагсаалын үеэр намын ахмад гишүүн, “Эрхээ хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Доёдыг цагдаагийнхан баривчилж авч явсан байна.
Түүнийг Баянзүрх, Сүхбаатарын нэгдсэн шүүх дээр аваачаад байгаа аж. Гишүүд “70 настай ахмад хүнийг баривчиллаа. Эрүүл мэндийг харгалцан үзэх ёстой” гэсэн байна. Цагдаагийнхан түүнийг эмх замбараагүй байдал бий болгосон гэжээ.
НУУЦ.мн
