Хамгийн этгээд маягаар баярхдаг дэлхийн дөрвөн “цээж” баяны тухай...
Нийтэлсэн: 2017-05-10 02:41:19
Харвардын их сургуулийг төгссөн Лорен Гринфилд Лос-Анжелос хотод ирээд баячуудыг дагнан судалжээ. Түүний судалгаанд саяхан баяжсан болон удмын баян зэрэг бүхий л хүрээнийхэн хамрагдсан. Тэдний өдөр тутмын амьдрлын хэв маяг, хувцаслалт, хүсэл сонирхол, хүсэл сонирхолоо хангах мөнгөн боломж, мөнгөний зарцуулалт зэргийг нь судалсан байна. Энэ хугацаанд Лорен Гринфилд хэдэн арван өрөөтэй тансаг хаус, өдөржин яваад баршгүй эдлэн газар, гял цал болсон машин унаа, нүд гялбам үнэт эдлэлийг олонтоо харжээ. Тэрээр саяхан баячуудын тухай «Generation Wealth» гэдэг ном бичжээ. Энэ номонд баячуудыг «a period of rampant materialism and wealth obsession » гэж тодорхойлжээ. Утгачилбал хүн мөнгөтэй болох тусмаа маш их зүйлийг хүсдэг, маш их зүйлийг хүсэх тусам өөрт нь маш их зүйл хэрэгцээтэй болохыг мэдэрдэг гэнэ. Уншигч танд «Generation Wealth» номонд орсон баячуудаас дөрвийг нь онцлон хүргэе..
Боб Лимо, 49 настай
Өөрийгөө “хаан Лимо” гэж дуудуулах дуртай. Өглөө бүр тэрээр 10 кг жин элбэг татах алтан эдлэл зүүлт бараг 40 кг хүрэх шал шүргэм урт булган дах өмсдөг. Тэрээр 20 гаруй лимузинтэйгээс хамгийн урт нь 30 метр хүрнэ. Бүгд алтлаг өнгөтэй гэнэ.
Сюэ Куен, 43 настай
Шанхай дахь түүний гэрийн бүх эдлэл тавилга нь Версаче бредийх. Тэрээр жилийн 100 мянган долларын татвартай гурван ч элит гольф клубын гишүүн.
Кристина, 21 год настай
Walmart сүлжээний шинэхэн хувьцаа эзэмшигчдийн нэг. Хуримандаа Үнсгэлжинг дууриан шилэн сүйх тэрэг захиалан хийлгэсэн. Хурим нь Флоридагийн Диснейлэндад болсон.
Нэгэн үл мэдэгдэх баян Лас-Вегасын Marquee шөний клубын бүжгийн талбайд 20 мянган долларын 100-тын дэвсгэрт шидсэн. Гэсэн ч бусад нь бас л баячууд тул хэн нь ч аваагүй. Цэвэрлэгчид бөөн ногоонуудыг хогийн саванд хийн гаргахыг Лорен нүдээрээ харжээ.
НУУЦ.мн