Нууц мэдээллийн уурхай

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадам болно

Нийтэлсэн: 2017-05-10 01:43:10


Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-оос “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг 2017.05.10-12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадамд Монгол улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцоно.
Наадмын нээлтийн ёслол 2017.05.10-ны Лхагва гарагийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болох юм байна. Түүнчлэн
2017.05.10-ны Лхагва гарагийн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт,
2017.05.11-ний Пүрэв гарагийн 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт,
2017.05.12-ны Баасан гарагийн 18:30 цагт УДБЭТ-ын тайзнаа “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолт тус тус зохион байгуулагдах ажээ.
Энэ дашрамд дуулгахад Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болжээ.

 

openmongolia.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших