“Би Ти Энд Юникс”-ын хятад ажилчнаас хураасан 22,5 гр алт, 19,6 гр мөнгөн усыг Геологийн төв лабораторийнхан дотроосоо “дэлсжээ”
Нийтэлсэн: 2017-05-08 23:57:22
.jpg)
Баянхонгорын Бөмбөгөр суманд алтны хоёр ч талбайтай “Би Ти Энд Юникс” компани нь Хятадын хөрөнгө оруулалттай гэнэ. Өнгөрсөн жил урдаас тоног төхөөрөмж авчирч угсрах хятад ажилчин ч бас ирсэн нь Лунг Юань Лианг аж. Тэрээр 2016 оны 9-р сард гэрээгээр орж ирэн “Би Ти Энд Юникс”-н хятад тоног төхөөрөмжийг бүгдийг нь угсарч гагнаж өгчээ. Ингээд нутаг буцахдаа Замын-Үүдээр алт мөнгөн ус холилдсон мөнгөлөг өнгийн металл зүйл хилээр гаргах гэж байгаад баригдсан. Хятад иргэн ээждээ бөгж хийх өгөх гэж байсан мэдүүлсэн. Мөнгөлөг эд нь 50.038 грамм байсан агаад шинжилгээгээр 45 хувь нь алт, 39.28 хувь нь мөнгөн ус гэдэг нь тогтоогджээ. Хятад иргэн ажиллаж байсан компаниасаа мөнгөн ус авсан байх магадлалтай гэнэ. Түүнийг хүн зөөдөг машинаар хил гарах гэж байхад нь жолооч руу нь 9911... дугаараас эмэгтэй хүн залгаж “чи наад хятадаа авч яваа зүйлтэй нь аваад Улаанбаатар хотод хүрээд ир, наадах чинь ямар зүйл байна, манай гол ажлыг хийж байсан хүн байгаа юм” гэж тушаасан байна. Хятад иргэн дөрвөн хүний мөнгө төлөөд ганцаараа сууя, Эрээн гаргаад өг томорчээ. Машины урд суу гэхэд заавал ард нь сууна гэжээ. Машинд суугаад л халааснаасаа 00-ын цаасанд ороосон мөнгөлөг өнгийн эд гаргаж хаалганы халаас руу хийх гэхэд нь сонор сэрэмжтэй жолооч харж тэд маргалджээ. Эцэст нь монгол жолооч хятад иргэнийг шууд цагдаад хүргэж өгөхөөд бариулсан байна. Хятад иргэнээс хурааж авсан зүйлийг шинжилгээн оруулахаар Геологийн төв лабораторид хүргүүлжээ. Гайхалтай нь ирсэн зүйл нь эндээс алга болсон. Нийтдээ 2,1 саяын үнэд хүрэх 22,5 гр алт хэн авсан нь мэдэгдэхгүй, ажилтнууд нь бие бие рүүгээ чихэж суугаа нь “чононд хонь хадгалуулахын” үлгэр болжээ. Замын-Үүдийн цагдаагийн ажилтан хурааж авсан зүйлийг шинжээч томилох тогтоолын хамт маркетингийн ажилтан Үнэнбатад хүлээлгэн өгчээ. Ү нь хүлээн аваад хими физик аргын тасгийн дарга Ариунбатад танилцуулахад эд мөрийн баримтыг аваад ир, шинжилгээ хийх боломжтой эсэхийг үзье гэжээ. Үзээд шинжилгээ хийх боломжтой байна гэсэн тул захиалгын хуудсыг бөглөөд хими физик аргын тасгийн даргад хүлээлгэн өгчээ. А дарга зохих журмын хяналтын дээж авахуулаад химийн гүйцэтгэгч инженер Одонтуаягаар эд мөрийн баримтанд шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний хариугаар 50.038 грамм мөнгөлөг өнгийн зүйлийн 45 хувь нь алт, 39.28 хувь нь мөнгөн ус болох нь тогтоогджээ. Хариу гарсаны дараа хими физик аргын тасгийн дарга эд мөрийн баримтыг нэг ажилтнаараа маркетингийн албанд хүргүүлсэн гэдэг. Хүргүүлсэн ажилтныхаа нэрийг одоо санадаггүй аж. Харин маркетингийн албаны дарга Одонтунгалаг нь миний ажил үүргийн хувиарт шинжилгээнээс үлдсэн эд мөрийн баримтыг хүлээн авахаар заагаагүй тул тийм зүйл огт аваагүй гэж няцаажээ. Гэхдээ өрөөнд нь мөнгөн ус гэсэн мөнгөлөг өнгийн металл зүйл байх нь байсан гэж мэдүүлсэн байна. Амрахаасаа өмнө ажилтнуудынхаа нэгэнд уг шинжилгээний дээжийг захиалагч руу нь яаралтай буцаа гэж үүрэгдсэн гэнэ. Удалгүй цагдаагаас ажилтан ирж шинжээчийн дүгнэлтийг эх хувиар нь авчихлаа одоо эд мөрийн баримтаа авъя гэж нэхэхэд л бөөн хэрэг дэгджээ. Хими-физик аргын тасгийн дарга маркетингийн өрөөнд орж Замын-Үүдийн цагдаагаас ирсэн дээжийг сураглахад байхгүй гэжээ. Даргаас нь асууж өрөөнд нь хамт хайсан ч олдсонгүй. Арга мухардахдаа шиинжилгээнд оруулсан эд мөрийн баримтыг дараа өгье гээд цагдаа нарыг явуулж нэг удаадаа аргалжээ. Эд мөрийн баримт дээжийг маркетингийн алба руу хүргүүлэхдээ заавал бүртгэл хөтлөх ёстой ч тухайн үед хөтлөөгүй байжээ. Учир нь дээж хөтөлдөг ажилтан нь ажлаасаа буугаад явчихсан байсан гэнэ. Гэхдээ хамгийн сүүлд маркетингийн өрөөнд байсан, тэндээс л алга болсон гэсэн яриа дэгджээ. Монголбанк өдгөө гр-ыг нь 96,9 мянган төгрөгөөр үнэлэн Геологийн төв лабораториос алтны үнээ нэхэж байна. Гр-аар нь “дэлсэж” байгаа хүмүүс кг-аар нь дэлсэхэд үгүй гэх газаргүй. Үүнээс гадна хэдий бага хэмжээтэй ч маш хортой мөнгөн ус алга болсон. Үүнийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй. Ийнхүү төрийн өмчит энэ байгууллагад хоёр саяын үнэтэй алт, хортой мөнгөн ус алга болтлоо сахилга хариуцлага, дотоод хяналт суларч ажил нь урсгалаараа явж байна.
НУУЦ.мн

ene bichuulsen hun ni mun ch uruvdmuur nuhur bn doo hool idej bsan togoo ruugaa nulimaad ulam l hool ideh togoo oldohgui dee