Нууц мэдээллийн уурхай

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрынхан төрд 30 жил ажилласан хүнийг “намын томилгоо” гээд халжээ

Нийтэлсэн: 2017-05-08 06:32:05

МАН сонгуульд ялсанаар “нам” гэдэг малдийсан улаан нөхөр төрийн дээр зайдагнасан. Төрийн бүх албанд “намын шахаа”, “намын томилгоо”-гоор халаа сэлгээ явагдаж байна. Энэ халаа сэлгээнд төрд насаараа ажилласан шударга ажилтнууд олноороо өртөх боллоо. Засгийн газрын баазад 20 жил, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт 10 жил буюу нийтдээ төрд 30 жил ажилласан Авто баазын даргыг “мисс” дарга Ё.Нямжав нь халжээ. Энэ бааз нь төрийн албанд 5-р зэрэглэлийн авто аж ахуйн нэгжид тооцогддог гэнэ. Тэтгэвэрт гарахад хэдхэн жил үлдсэн даргыг  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар дуудаад “таны оронд дээрээс хүн томилогдон ирж байна, та ажлаа хүлээлгэн өг” гэжээ. Бүтэц орон тоо нь хэвээрээ байхад ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгааг асуухад “таны оронд дээрээс хүн томилогдож ирсэн, энэ бол намын томилгоо, та ажлаа л хүлээлгэж өг” гээд мэдэгдэх хуудас тулган өгчээ. Дээрээс томилогдож ирсэн гэдэг нь Тусгаар тогтнолын ордонг хэлж байгаа бололтой. Тус газрыг төрийн ордноос бус харин намын ордноос удирддаг байх нь. Дарга Ё.Нямжав нь ажлаа тайлагнахаар Төрийн ордон луу бус намынхаа ордон луу явдаг болж таарах нь. Тэнд л хэнийг халах оронд нь хэнийг томилохыг шийддэг аж. Мисс дарга ажлаас халах тушаалдаа бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж баазын даргын орон тоо хасагдсан гэсэн шалтгаан заажээ. Гэтэл өмнөх дарга О.Заяамандахын үед бааз нь дарга-1, диспетчер-1, механик-1, нярав-1, засварчин-1, жолооч-40 буюу нийт 45 ажилтантай байсан бол одоо ч мөн адил нэг даргын орон тоо хэвээрээ байгаа. Орон тоо хасагдана гэдэг нь хоёр байсан даргыг нэг болгож цөөлөхийг хэлдэг гэдгийг Ё.Нямжав, Л.Эрдэнэбаатар нар мэддэггүй аж. Хоёр дарга нь мэддэггүй юм гэхэд ядаж хуулийн зөвлөх нь гадарламаар юм даа... Одоогийн баазын дарга нь “дээрээс томилогдсон, намын хүн” буюу өөрийн хүн болж таарчээ. Харин халагдсан дарга нь өөр намын хүн гэгдэж нүд үзүүрлэгджээ. Халагдсан дарга тэтгэвэрд гарахад хэдхэн жил дутуу тул байгууллагадаа өөр орон тоонд авахыг мисс даргаасаа олонтоо гуйсан гэнэ. Гэтэл  “таны асуудлыг шийдвэрлэх гэж байгаа, дарга уулзалттай байна, асуудыг чинь шийдэж өгнө” гэсээр их уджээ. Уг нь эмэгтэй хүний хувьд энэ хэрэгт зөөлөн хандаж болох байсан. Гэсэн ч “нам” гэдэг малдийсан улаан нөхрийг дагасан ямар ч эмэгтэй хатуу цэвдэг сэтгэлтэй болдог бололтой.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 4
  1. ulzii /202.21.106.138/ 2017-05-09 05:13:55

    batdelger gej hun grashiin dargaar 1jil hurehgui l ajillsan.namiin bish tsagdaagiin hun darga bolson. naad medee ugsun batdelger chin sanaatai buruu ta*** ium ugch tanah hun gutgesen hergeer unaj dee

  2. lhagvaa /103.229.123.191/ 2017-05-09 23:34:48

    batdelger 1968oniih setguulchid 60hureh gj bga gb***aj bugd hudlaa he he

  3. bilge /103.229.123.191/ 2017-05-10 00:12:56

    batdelger bichiilne geed baisan i

  4. tsogoo /103.229.123.191/ 2017-05-10 00:19:34

    ganbaatar hyrandaa zugeer unguruuhgui genee.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших