Нууц мэдээллийн уурхай

Дэлхий даяар попууд ялагдаж эхэллээ

Нийтэлсэн: 2017-05-08 03:49:58

Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо.  Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов.  Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений  өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа  зэрэг нь олны сэтгэлийг  татаагүйгээр барахгүй улс орныг цаашид удирдаад явах чинээний хүн биш гэсэн дүгнэлт хийсний баталгаа болсон.   
 
 Манай улсад ч мөн  ирэх сард Төрийн  тэргүүнээ сонгох сонгууль болно.  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшихээр болоод байгаа Н.Энхбаяр нарыг харьцуулахад Францад болж өнгөрсөн сонгуультай агаар нэг харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, төвийн тулхтай том намын нэр дэвшигчийн эсрэг “эх оронч” гэх  уриа лоозон маягийн үгэн дор үнэн төрхөө халхалсан  “сэжигтэн” өрсөлдөж буй. Гэхдээ тэрбээр  олон түмний тархийг хэрхэн угаахаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг төдийгүй нэгийгээ хэрхэн гишгэлэх, өрсөлдөгчөө хэрхэн яаж харлуулах вэ гэдэг кампанит ажил өрнүүлчихээд байгаа нь Францын сонгуультай төстэй харагдаад байгаа юм. Гэхдээ эцсийн дүндээ ард түмэн  хий хоосон уриатай,  тархи угаагч гэж ямар хүмүүс байдгийг ялгаж салгадаг болсон гэдгийг  Францын Ерөнхийлөгчийн сонгуулиас харж болохоор байлаа. Нэгийгээ хар  муу аргаар нухчин дарах, өөрийгөө хэт дөвийлгөн мандуулах үзэл хоёрын аль нь хүчтэй нь улам ч сонирхол татаж эхэллээ. Зөвхөн Франчууд биш монголчууд ч  популистуудын ааш аягийг хэдийнэ  мэддэг, таньдаг болоод байгаа билээ. 
 
О.Анир
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших