Нууц мэдээллийн уурхай

1942 онд Германы "довтолгооны" шоугаар 3 сая долларын БОНДЫН борлуулалт хийсэн хөгжилтэй түүхээс...

Нийтэлсэн: 2017-05-07 15:15:31


Дэлхийн 2-р дайны үед зар сурталчилгааг хамгийн ашигтай ашигласан тохиолдол 1942 онд гарч байжээ. Дайтагч орны Засгийн газрууд дайны зардал босгохын тулд өрийн бичиг гаргаж ард иргэддээ худалддаг байв. Тухайн үед энэ ажиллагааг хамгийн сайн өрнүүлж чадсан мужаар Канадын Манитоба шалгарсан нь зар сурталчилгааны хамгийн том бас шилдэг шоуг хамгийн үнэмшилтэйгээр хийж чадсаны үр дүн байсан. Мужийн эрх баригчид нэг сая долларын өрийн бичиг худалдах зорилттой байсан ч төлөвлөгөөгөө давуулан биелүүлж гурван сая канад долларын өрийн бичиг зарж чаджээ. Засгийн газраас муж бүрд өрийн бичиг борлуулах ажлыг дэмжих байгууллага байгуулахыг үүрэгдсэний дагуу Манитоба мужийн төв Виннипег хотод “Greater Winnipeg Victory Loan” буюу “Виннипегийн ялалтын их зээл” гэдэг төрийн болон сайн дурынхны хамтарсан байгууллага байгуулагдсан аж. Дайн эхлээд гуравдахь жилдээ орж байгаа ч канадууд далайн чанадад Европод болж байгаа их дайныг төдийлэн сонирхохгүй өрийн бичиг зарагдахгүй байжээ. Ингээд “Greater Winnipeg Victory Loan” нь мужийн иргэдээ айлгах дайны шоу хийхээр нууцаар төлөвлөсөн гэнэ. Жүжигчид болон сайн дурыхныг цуглуулж германы цэргийн хувцас зэвсгээр зэвсэглэхэд гурван мянган доллар зарцуулжээ. Шоуны сценари ёсоор “хитлерчууд” хотоос холгүй десантаар буугаад өглөөний 6,00-д Виннипег рүү дайран эзлэх ёстой байсан гэнэ. Нууц “ажиллагааг” хотын хэдхэн том дарга болон зохион байгуулагчид л мэдэж байсан агаад удирдамжийн дагуу маш амжилттай явагджээ. 1942 оны 2-р сарын 19-ны өглөө мужийн төв рүү герман цэргүүд дайрчээ.

Мэгдэж сандарсан цагдаа нар шууд бууж өгсөн байна. Германчууд цагдаа нарын зэвсгийг хураахын  хамт “гол хүч” нь хотын захиргааг эзлэн байшингийн оройд байсан Канадын тугийг буулгаж хас тугаа мандуулжээ. Радио станцыг “эзлэн” Виннипег нь энэ мөчөөс эхлэн Рейхын захиргаанд орсоныг тунхаглаж хотын нэрийг  "Гиммлерштадт" хэмээн өөрчилж гол гудамжийг “Гитлерштрассе” гэж нэрлэхээр болсоныг зарласан гэнэ. Мөн канад мөнгөн тэмдэгтийг рейхсмаркаар солих тухай зарлал энд тэндгүй наажээ.

"Германчуудын" өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нэг ч хүн гарсангүй. Хотын дарга болон хотын зөвлөл шууд бууж өгчээ. Германы эсрэг үзлээрээ алдаршсан хотын зөвлөлийн хүндэт гишүүн Ден МакКнил зугтаж нуугдсан ч удалгүй өөрийгөө Хитлерийн үзлийг талархдаг гэж танилцуулсан нэгэн ахимаг эмэгтэй ирж нуугдаж байгаа газрыг нь зааж өгчээ. Үүний дараа өөрсдийгөө “цэвэр ари үндэстэн” гэж баталсан хүмүүс хэсэг бусгаараа хотын захиргааны байранд “германчууд” дээр ирж дэлгүүр, ломбардын эзэд жүүдүүдийн хаягийг зааж өгчээ. Мөн Германы армид элсэх хүсэлтэй залуучууд цугларчээ. Германчуудад туслан хотод дэг журам тогтоох ажилд оролцвол цалин өгөх эсэхийг ихэд сонирхон асууж байсан аж. Канад долларыг германы рейхсмаркаар солих зарлалын дагуу иргэд банкны үүдэнд урт дараалал үүсгэжээ. Тэдний хэн нь ч эсэргүүцээгүй агаад сольж авсан “рейхсмарк”-ын нэг талд нь бондын сурталчилгаа  байгааг ч анзаарсангүй.   Ийнхүү хот оройн 17 цаг хүртэл “германчууд”-ын мэдэлд байсны дараа л ердөө шоу үзүүлбэр болохыг зарлаад  өрийн бичиг борлуулах ажиллагаагаа эхлүүлжээ. Дайн дайсан хоёрын аймшгийг биеэрээ мэдэрсэн иргэд шууд худалдан авч мужийн хэмжээгээр хоёрхон өдрийн дотор гурван сая долларын борлуулалт хийж зорилгоо биелүүлсэн. Харин "германчуудад" шууд бууж өгсөн цагдаа нар болон жүүдүүдийг зааж өгөх гэсэн хүмүүсд ямар ч арга хэмжээ аваагүй гэдэг.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. иргэн /103.57.95.201/ 2018-05-24 04:15:56

    Хахаха ёстой амьд шоу үзүүлбэр үзүүлсэн байна шдээ одоо хойд солонгосыг десантаар***лга бүүр илүү зарагдана

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших