Оросын ДЯЯ ойд “төөрсөн” зараа аварсан ажилтнаа “алдаршуулах” гээд өөрсдөө элэг доог болжээ
Нийтэлсэн: 2017-05-06 00:59:16
Оросын цахимд төөрсөн зараа аварсан түрүүчээ албаны цахим сайи, хэвлэлээрээ алдаршуулсан ДЯЯ-аа шоолж байна. Яамны сайтад Ростов мужийн бага түрүүч Александр Косарев нь төөрсөн зарааг аварсан тухай дэлгэрэнгүй бичиж зурагтай нь нийтэлжээ. Нийтлэлд дурдсанаар бага түрүүч ойд мананд “төөрсөн” зарааг аварсан агаад энэ нь манай яамны нийт ажилтнуудын эерэг дүр төрхийн илэрхийлэл хэмээн магтжээ. Харин цахим хэрэглэгчид нь ДЯЯ-ын эерэг дүр төрхөөр доог тохуу хийжээ. Олон цахим хэрэглэгчид ойдоо мананд төөрсөн зарааг “аврах” онцгой шаардлагатай эсэхийг огт ойлгохгүй байгаа гэнэ.
НУУЦ.мн