Нууц мэдээллийн уурхай

Цагдаагийн алба хаагч Г.Маралмааг хүчиндсэн гэх асуудлаар тайлбар хийлээ

Нийтэлсэн: 2017-05-05 07:17:12


Дөрвөн настай дагавар охиноо зодож, хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Г.Маралмааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдаа хүчиндсэн хэрэг сөхөгдөөд байна. Тодруулбал, яллагдагч Г.Маралмаа 2016 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах үедээ дэслэгч Б-д халуун усны өрөөнд хүчиндүүлсэн гэж гомдол гаргажээ.Гэвч хүчингийн хэрэгт холбогдсон дэслэгч Б үүнийг үгүйсгэж, мэдүүлэг өгсөн байдаг аж. Тэрээр Г.Маралмааг “Би хүчиндээгүй. Толгой өвдөөд байхаар нь толгойгоо бариулсан” гэжээ. Ийн хэрэг явдал сөхөгдөж, шалгалтын ажиллагаа явагдаж байх үед дэслэгч Б энэ сарын 03-нд гэрээслэл үлдээгээд, амиа хорлосон аж. Тэрээр гэрээслэлдээ “Би худал зүйлд гүтгэгдэж, амьдарч чадахгүй нь. Гэрийнхнээсээ уучлалт хүсч байна” хэмээсэн байжээ. Энэ талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал “Шүүхээс ял шийтгүүлсэн этгээдийг хүчиндсэн хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст шалгаж байна.  Хэргийг шалгаж байх хугацаанд шалгагдаж байсан иргэн Б Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах гэртээ боомилсон байдалтай олдсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэв.

Талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэл бичгийг прокуророос шалгахаар авч явсан байна. Мөн түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгт шилжилж байгаа аж.  Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол тэрээр Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдах талтай. Ийнхүү Г.Маралмааг хүчиндсэн гэх цагдаагийн дэслэгч Б нас барсан учир хэрэг хаагдаж магадгүй байна. Нөгөө талаас хэрвээ Г.Маралмаа цагдааг гүтгэсэн нь тогтоогдвол тэрээр Эрүүгийн хуулийн 95.1-ээр бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэгт буруутгагдах талтай. Учир нь, талийгаач Маралмааг хүчиндсэн гэх хэргээр шалгагдаж эхэлснээс хойш “Намайг худал хэрэгт гүтгэх гэж байна” хэмээн ойр дотныхондоо ярьж байжээ. Мөн хэрэгт сэжиглэгдсэнээс үүдэн түүнийг ажлаас нь түр чөлөөлсөн байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд маш их сэтгэлээр унасан байдалтай байсан аж.

Eagle.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших