Намбарын ЭНХБАЯР: С.Баяр маань шившгээ тарьж суухаар өөрөө Элчин сайдын ажлаа өгчих хэрэгтэй ш дээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө ийн хэлжээ.
-Баяр маань шившгээ тарьж суухаар өөрөө ажлаа өгчих хэрэгтэй ш дээ. Ер нь Оюу толгойн ордыг авсан “Рио Тинто”-гийн төв оффис нь байрладаг Лондон хотод Оюу толгойн ордын талаар гадныханд ашигтай гэрээ хийсэн хүн Элчин сайдаар сууна гэдэг бол өөрөө ёс суртахууны том алдаа. М.Энхболд надад хэлэхдээ Баяр өөрөө тийшээ Элчин сайдаар явъя гэсэн хүсэлт гаргасан гэнэ лээ. Би Баярыг сайн танина, мэднэ. Хойно Элчин сайдаар ажиллаж байгаад хугацаа нь дуусч ажлаа өгөөд явж байхад нь дэмжин МАХН-ын удирдлагад ороход нь, хожим Ерөнхий сайд болоход нь дэмжиж тусалсан. Оюу толгойн гэрээн дээр би анхнаасаа болохгүй гэдгийг нь хэлж, анхааруулж байсан. Худлаа гэвэл тэр үед АНУ-аас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Минтон сайдын захидлыг олж уншаарай. Намайг Ерөнхийлөгч, Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Канадын төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчилсан. Тэр хүн айлчлалынхаа үеэр Оюу толгойн асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үйлдвэр худалдааны сайд нартай уулзаж санал солилцсон. Үүний дараагаар гадаадын Элчин сайдууд уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бодлого ийм байна, тийм байна хэмээн хоорондоо мэдээлэл солилцсон юм байна билээ. Тэр тухайгаа Минтон сайд нууцын зэрэглэлтэй захидал бичиж АНУ-ын Төрийн департамент руу явуулсан байдаг. Хожим нь тэр захидал нь задарч хэвлэгдсэн. Тэр захидалдаа Энхбаяр Ерөнхийлөгч мэдээлэл сайтай, Оюу толгойн гэрээг ийм байдлаар байгуулахыг буруу, Монголын талын ашиг сонирхлыг илүү тусгах ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин Ерөнхий сайд Баяр нь гадныхны болгосон саналыг дэмжинэ гэдгээ хэллээ. Шуудхан хэлэхэд манай талд ашигтай шийдвэр гаргах хүн байна. Элчин сайд Минтон ийм утга санаа бүхий нууцын зэрэглэлтэй захидлыг бичиж АНУ-ын Төрийн департамент руугаа явуулсан. Тэр захидал нь “Wikileaks” сайтын шугамаар задарсан. Миний тэр үед баримталж байсан байр суурийг Минтон Элчин сайдын нууц захидал баталж байна. Тийм учир би одоо Оюу толгойн гэрээнд шүүмжлэлтэй хандаж байснаа хэлэхэд Баяр гайхах ёсгүй. Ингээд тухайн үед хамт ажиллаж байсан нөхдөдээ хандаж нэг юм хэлмээр байна. Одоо бүгдээрээ ард түмнээ бодъё. Өөрсдийгөө хангалттай бодлоо. Баяр минь одоо болно. Ингэж ард түмнээ элэг барьж болохгүй-
НУУЦ.мн
зөв өө зөв.настай хүн нэр төрөө улсаа бодсон дээр
Mongol ulsad erh medeltei mongotei hund huuli uilchildegguin emgeneltei
Ene 2 huntei mongoliin Tөр хариуцлага тооцох хэрэгтэй. 2008.07.01
enkhbayarig demjij bainaa
Эх орноо гадныханд өгч хувааж идэх гэж Н.Энбаярыг зайлуулсан. Хэлмэгдүүлсэн тамалсан. Одоо ч гаргахгүй. Харин хорлож магадаггүй.
С. Баярын*** босдог болуу. Хаягдана даа. Мөнгөөр л барьж байгаа
bvh turliin l sand*** shireen deer tuh***j suusan baisan baij baij ard tvmnee bodoogvi uuriiguu l bas bodoj baisan baina huguun hulgaich odoo duugai d***d orood ug chamaar yadag ym
Хэрээ хэрээнтйхээ харыг гайхах юм даа
Unen baidliig uneneer ni l helsen bna.USA elchingiin zahid*** Enhbayariin eh oronchiig harin ch neg todorhoilchihson bnash dee.Enhbayariig doosh hiigchidee unend guitsegdenee gedeg ene dee.Enhbayariig demjdeg shuu.