Үхлийн тарианы хугацаа дуусаж байгаа тул хоёр долоо хоногт найман ялтныг яаран цаазалжээ
Нийтэлсэн: 2017-05-01 07:07:08
.jpg)
Америкийн Арканзас мужид 2005 оноос хойш дээд хэмжээ гүйцэтгээгүй ч сүүлийн хоёр долоо хоногт шахуу хугацаатай ажиллаж найман ялтанг цаазалжээ. Учир нь 12 жил цаазаар авах ял гүйцэтгээгүй тул шинээр үхлийн тариа бэлдээгүйн дээр бэлэн тарианых нь хугацаа дуусах дөхөөд байжээ. Үхлийн тариа нь гурван тунгаас бүрддэг. Эхлээд мидазолам тарьж ялтныг ухаан алдуулдаг. Дараа нь векуроний бромид тарьж амьсгалыг нь зогсоодог агаад эцэст нь зүрхний үйл ажиллагааг зогсоох үйлчилгээтэй хлорид кали тарьж хорвоогоос явуулдаг аж. Мужийн шүүхээс дээд хэмжээ өгсөн ялтнуудын ялыг Америкийн Дээд шүүх ч мөн яаран баталж өгчээ. Цаазын ялыг өнгөрсөн сарын 21-нээс эхлүүлжээ. Эхний ялтан нь долоон хүнийг хөнөөсөн Лидел Ли гэнэ. Тэрээр үхлээ зоригтой угтаж сүүлчийн үг болон сүүлчийн хоолноос татгалзжээ. Өдгөө тус мужийн төв шоронд өнжөөд нэг дээд хэмжээ гүйцэтгэж байгаа гэнэ.
NUUTS.mn
