Нууц мэдээллийн уурхай

Коммунист маягийн хагарал буюу Нямдоржийн "зуулт" VS Номтойбаярын "нударга"

Нийтэлсэн: 2017-05-01 03:45:14


Хойд Солонгост амьдрал хэцүү байвал “Сайхан байна аа” л гэнэ. Венесуэлчүүд удирдагчаа магтаж байвал цаагуураа муулж л байна гэсэн үг. Учир нь, коммунист дэглэмд хэн ч үнэнийг ярих эрхгүй байдаг. Тэрчлэн өнөөдөр Монголын төрийн эрхэнд буй үнэмлэхүй олонхи коммунистууд аман дээрээ “Та нарыг сайхан амьдруулна, талх маслоор ходоодыг чинь дүүргээд өгнө” гэж амлаад ачир дээрээ өрийн дарамт, татварын өсөлтөөр бэлэг барьж байх жишээний. Нам дотроо бөөн “алаан”. Голдуу эрх мэдэл, мөнгөний тэмцэл харагдахаас “Ард түмнийхээ нуруун дээрх ачааг хөнгөлье, ядаж приусных нь татварыг нэмэхээ болъё” гэсэн бодлогын шинжтэй өрсөлдөөн огт алга.
Долоон төрлийн татвараар иргэдийнхээ нуруун дээрх ачаанд жин нэмчихээд  долоон төрлийн концесс батлуулж Засгийн сайд нарынхаа халаасыг түнтийлгэх боломж эрэлхийлэх жишээтэй. Нэг төрлийн татвараар нэг төрлийн концесс санхүүжүүлж байгаа аятай адилхан долоо, долоо байдаг нь ч юув дээ. Өмнө нь гучин хэдүүлээ байх даа эвтэйхэн нэг нэг “юм” зохицуулаад хэл амгүй салдаг байсан улс хэт олонхи болсныхоо гайгаар гэх үү, гавьяагаар гэх үү, нэг “юм”-ан дээр дор хаяж хоёр хүн барайгаад зогсч байдаг болжээ. Хоёр хүний дунд нэг тавагтай “юм” тавихаар булаалдана биз дээ. Яг л булаалдлаа. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн сайд нарын чимээгүйхэн зохицуулах гэж байсан концессыг нь гэрэл цохиулчихсан.
“Зууны мэдээ” сонинд гарсан МАН-ын бүлгийн хурлын протоколоос харахад ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбатаас авахуулаад “Концессын хэрэг”-ээ хүлээсэн байна лээ. Гэхдээ “Өөртэй нь холбоотой ганцхан концесс байгаа” гэж хэлсэн юмуу даа. Дараа нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж МАК-ийн эзэмшилдээ авсан Цагаан суваргын орд руу улсын мөнгөөр цахилгаан татах гэж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв. Иргэдийн татварын мөнгө болох 30 гаруй сая доллараар хувийн компани руу өндөр хүчдэлийн шугам татах гэж байгаа нь сонирхлын зөрчил учраас эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна лээ. Х.Болорчулуун гишүүн ч дуугүй суусангүй “Монголын Засгийн газар юм уу, МАК-ийн Засгийн газар юм уу” хэмээн үг нэмэрлэв.


Зөрүүлээд Н.Номтойбаяр сайд “Нямка”-гаа дарамталж эхэллээ. Сүүлийн үед “Нийгмийн даатгалтай холбоотой томоохон шалгалт явлаа. Эхний шат нь дууслаа, одоо бүр илүү ноцтой хоёр дахь шат эхэллээ” гэсэн сүржин гарчигтай даржин нийтлэлүүд шил шилээ даран төлбөртэй нийтлэгдэж буйг уншигчид анзаарсан л байх. Учир мэдэхгүй зарим нь С.Эрдэнэ мэтийн АН-ын үеийн сайд нар руу чиглэсэн хар пи ар хэмээн хөөрцөглөнө. Гэвч энэ мэдээллийн гол зорилгыг цацуулсан эзэн, хаягласан хүн хоёр нь маш сайн ойлгож байгаа. Учир нь, “Нас барсан иргэдийн нэрээр нийгмийн даатгалын мөнгө завшсан” гээд байгаагийн цаана их олон жилийн урхагшсан гэмт хэргийн сүлжээ явж байгаа. Өнгөрсөн онд уг хэргийг шалгасан прокурор нь “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэж мэдэгдэж байв. Асуудал 2015 оны сүүлчээс дэгдэж эхэлсэн байдаг. Гэтэл гэрлийн хурдаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг байна шүү. Гэвч хэн ч үүнийг асуусангүй, хууль ч харсангүй, ядаж тооны машин бариад хэдэн тоо нэмээд хассангүй. Тэгэхээр их эртний асуудал болж хувирч байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Гээд бодоод үзэхээр яавч ойрын 3-4 жилийн асуудал биш байгаа юм. Энэ асуудалтай жишиж болохуйц нэгэн хэргийг жишээ авъя л даа.
2004 онд Нийгмийн даатгалын сангаас 240 сая төгрөг сох дутсан хэрэг гарч байсан юм. Энэ мөнгийг “Зоос банк руу шилжүүлсэн” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүүд бүртгүүлсэн ч, хэрэг дээрээ “Алтжин” компани руу шилжүүлчихсэн байж. Одоогийн ханшаар тооцвол 240 тэрбум төгрөг шүү дээ. Асуудал бөөн маргаан дэгдээж, шүүх цагдаа болсон ч сунжирсаар байгаад 2010 онд шүүх хурал нь болсон байдаг байх аа. Хоржоонтой нь энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны яг маргааш нь шүүх хурал болж, мөн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. “Алтжин” компанийн Алтан хатагтайн ивээн тэтгэгч, улс төрийн улаан хамгаалагч нь Ц.Нямдорж гэж тухайн үеийн хэвлэлүүд улайстал бичсэн ч тоосон хүн байхгүй. Бодвол айсан биз. Зүйрэлбэл,  Н.Одончимэд агсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа нэг сангийн мөнгөөр нөгөө сангаас гарах ёстой санхүүжилтийг олгосноороо намынхандаа ад үзэгдэж огцорч байхад Нийгмийн даатгалын сангаас зүгээр л 240 сая төгрөг хувийн компанийн данс руу зувчуулсан асуудалд хэн ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн дөө. Ардаа засаг барьж буй МАН-ын нөлөө бүхий лидерээр хамгаалуулсан хүн л ийм улайм цайм үйлдэл хийж зүрхэлнэ.
Тэгэхээр өнөөдөр Н.Номтойбаяр сайдын гаргаж тавьж байгаа асуудал энэ хоёр нэг хүний гараар бичигдсэн зохиол гэж харагдаад байгаа юм. Хэргийг хэрэг биш болгодог арга барил нь ч их төстэй. Ийнхүү МАН-ын залуу лидер, архаг кадр-тайгаа хувийн эрх ашгийнхаа төлөө ана мана үзэлцэж байгаа нь “Коммунист маягийн хагарал”-ийн сонгодог жишээ юмуу даа. Ленин, Сталины үеэс л коммунистууд бие биенийхээ хийсэн хэргийг дэлгэж, шантаажилж, улс төрөөс зайлуулдаг арга барилд суралцсан. Одоо ч тэр л хэвээрээ байна. Гэхдээ Н.Номтйобаяр залуу хүн, улаан галаас нүцгэн гараараа бариад авснаа гүйцэд ухаараагүй л байх шиг. Түүнд ч бас “Но” бий. Таван жилийн өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байхдаа “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр 17 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон түүх бий. Түүнийг ард үмэн мартсан ч, Ардын намын ах нар нь мартаагүй л байх.
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших