Нууц мэдээллийн уурхай

Монголын олигархиуд МАН-ын нэр дэвшигчийг санхүүжүүлэх үү...

Нийтэлсэн: 2017-05-01 01:14:42

Өнгөрсөн долоо хоногийн “Яг түүн шиг” шоутай энэ зэрэглцэх нэвтрүүлэг нь “Бүрэн зураглал” байлаа. Энэ нэвтрүүлэгд МАН-ын дарга М.Энхболд болон манай толгой компаний захирлууд оролцсон. Тэд бидэндээ л олигархи. Нэвтрүүлэг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан гэдэг нь хараад мэдэгдсэн. Эсбөгөөс намын дарга болон завгүй захирлууд тэнд юугаа хийж суух билээ. “Бүрэн зураглал”-аар бүрэн харагдсан зүйлийн эхнийх нь энэ. Дараа нь эрх баригч намын даргыг сүүдэр мэт дагаж явдаг газрын наймааа байлаа. Тэрээр сонгуулийн өмнө энэ хаягнаасаа салах гэж байгаад арай л хэтрүүлчихсэн. Түмний нүдэн дээр зурагтын дэлгэцийн өмнө том компаний захирлыг дуудаж суулгаад “би чамд газар зарсан уу” хэмээн асуух... Нөгөөдөх нь тэнэг л биш бол үгүй гэж хариулах нь ойлгомжтой. Харин ч хотын байрлал сайтай газруудыг хувийн компаниудад итгэж өгсөнөөр Улаанбаатарын өнгө үзэмж сайжирсан гэж магтав. Ингээд газар өгсөн нь зөв болж таарлаа. Гэхдээ манайдаа л сүртэй барилгуудтай болохоос Улаанбаатар нь өөрийн гэх өнгө төрхөө алдсан, шавааралдсан, эмх замбараагүй хот болж хувирсан. Хотын өөрийн гэх өнгө төрхийг харуулдаг хуучны уран барилгын маягаар баригдсан дуурийн театр, драм, ордон зэрэг голлох барилгуудын дэргэд огт авцалдаагүй гаж барилгууд баригдаж уламжлагдаж ирсэн нүүр царайг нь эвдсэн. Хотод ирсэн хүн төөрөхөөр болсон хэмээн М.Энхболд нэгэнтээ ярьж байсан. Ингэж шавааралдсан, төлөвлөлт хаягжилт байхгүй , эмх замбараагүй бөөн барилгуудын дунд хэн ч орсон төөрнө. Дараа нь МАН  засгийн эрхэнд гараад эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан тухай байлаа. Энэ тухайд олигархиуд ам уралдан сайшааж магтаалын үг харамласангүй. “Эм Си Эс” Ж.Оджаргал ОУБС-гийн хөтөлбөрд яаралтай орсонд баяр хүргэхдээ энэ хөтөлбөр нь зогссон гэдгийг мэдэж л байсан байх. Гэхдээ л намын даргад баяр хүргэлээ. “АПУ” Батсайхан гадаадын хөрөнгө оруулагчдийн итгэл сэргэл байгаа тухай мэдэгдлээ. Гэхдээ “Бүрэн зураглал”-ын хамгийн бүрэн зураглал нь тэд МАН-ын нэр дэвшигчийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих нь тодорхой болжээ. Ардаа ийм хүчирхэг ар талтай нэр дэвшигч өмнө нь гарч байгаагүй санагдана. Бизнесмэнүүд бизнесийн ашиг, хүчний харьцааг л хардаг. Ингээд сонголтоо хийсэн болохоо нийтэл зарлалаа. Нэвтрүүлгийг үзсэн АН-ынхан айж балмагдсан нь мэдээж. Зүрх зориг нь ч үхсэн биз...

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Soko /124.158.109.232/ 2017-05-03 15:26:31

    ***daatai bivhihee boliochee yasan ichdeggui setguulch ve ***daagaa zas tegeed bid unshie

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших