Нууц мэдээллийн уурхай

Жил бүр 60 мянган онгон бүсгүйгээс ээлжит хатанаа сонгодог Свазилендын хаан /зураг,гайхалтай/

Нийтэлсэн: 2017-04-30 13:58:13


Свазиленд нь ӨАБНУ болон Мозамбикын дунд орших хэмжээгүй эрхт хаант засаглалтай жижигхэн улс юм. Хөгжлөөр тааруу ч улстөрийн хувьд тивдээ тогтвортойд тооцогддог. 1968 онд Английн колонийг халж тусгаар тогтнолоо зарласан. Одоогийн хаан Мсвати III нь 1986 онд хаан ширээнд заларсан.

Жил бүр ургацын баярын үеэр улсын өнцөг бүрээс цугласан 60-70 мянган охид бүсгүйчүүд хааны ээлжит хатнаар сонгогдохын төлөө өрсөлддөг. Сонирхолтой нь удам угсаа гарал үүсэл төдийлэн чухалд тооцогддоггүй тул ядуу айлын охид ч үзээд алдах эрхтэй байдаг. Шалгаруулалтын гол шалгуур нь онгон байх ёстой. Улсын хуулиар охид нөхөрт гартлаа буюу 21 нас хүртлээ охин биеэ хадгалах үүрэгтэй. Дээрх заалтыг зөрчвөл хотод 150 доллар хөдөөд 2-3 үхрээр торгодог. Энэ улсад охид 16-18 насандаа айлд очдог тул нөхөртөө онгон биеэ өгдөг.  Мсвати III хаан хууль болон уламжлал ёсоор жил бүр шинэ хатан буулгах эрхтэй. Хуулиар их хатанг Хааны зөвлөл, удаахь хатанг парламент сонгож өгдөг. Мөн их хатанг заавал Motsa овгоос тодруулдаг.  Харин удаахь хатдыг хаан үзэмжээрээ сонгох эрхтэй. Хаан хэмжээгүй эрхтэйн дээр 100 сая доллароор тооцогдох их хөрөнгөтэй тул хатны тоо дээр санаа зовдоггүй. Уламжлал ёсоор 14 насанд хүрсэн онгон охин бүр хатны шалгаруулалтанд оролцох эрхтэй. 

Шалгаруулалт явагддаг  Ургацын баяр нь манай Цагаан сар шиг үндэсний хэмжээний том баяр гэнэ.  Баярын өмнөхөн охин бүр өөрийн боломжийн хэмжээгээрээ биеэ угааж арчин гоо сайхандаа анхаардаг.

Дараа нь ачааны машинд суун баяртаа явдаг.

Хатны шалгаруулалтанд жил бүр 60-70 мянган охид бүсгүйчүүд оролцдог.

Шалгаруулалт долоо хоног үргэлжилэх агаад энэ хугацаанд тэднийг хааны сангаас хооллодог. Сонголт хэрхэн явагддаг нь нууцлаг. Эхлээд хаан эгнэсэн охидын дундуур явж эхний сонголтоо хийнэ.

Дараа нь сонгогдсон охид дундаас ахин сонголт хийдэг агаад энэ нь хөшигний цаана явагддаг. Тэднээс л ээлжит хатан тодордог.

Хааны зөвлөл болон парламентийн сонгосон Их хатан дэд хатан


Хааны сонгосон тавдахь хатан


Хоёр өндөр нь хааны зургаадахь болон долоодахь хатад


Есдэх хатан


Хаанаа араар тавьж Хууль зүйн сайдтай явалдаад баригдсан 12-дахь хатан. Энэ хэргийнхээ төлөө насан туршдаа хааны эхийн гэрт гэрийн хорионд суух шийтгэл хүлээсэн.

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших