Оросд Монголын дарлалаас чөлөөлөгдсөн өдрийг бүх нийтийн баяр болгон тэмдэглэнэ
Нийтэлсэн: 2017-04-30 13:00:07
.jpg)
700 жилийн өмнө Алтан ордны дайчдын морьдын туурайнд талхиулж байсан Оросд Монголын дарлалтай холбоотойгоор эх оронч үзлийг сэргээхээр болжээ. Монголын дарлалаас бүрмөсөн чөлөөлөгдсөнийг тунхагласан үйл явдал болсон гэдэг Калуга мужийн удирдлага Засгийн газартаа нэгэн санал хүргүүлжээ. 1480 оны 11-р сарын 10-нд энэ мужид байдаг Угра хэмээх голын хоёр талаас Алтан Ордон болон Оросын вангуудын цэрэг тулгарсан. Гэсэн ч тулалдаан болоогүй агаад Алтан ордныхон ухарснаар Орос 250 жил үргэлжилсэн Монголын дарлалаас албан ёсоор чөлөөлөгдсөн гэдэг. Жил бүр энэ өдрийг мужийнхэн том баяр болгон тэмдэглэдэг гэнэ. Өдгөө 11-р сарын 10-ныг Монголын дарлалаас чөлөөлөгдсөн баярын өдөр болгон улс даяар албан ёсоор тэмдэглэж байх саналыг Засгийн газартаа гаргасан байна. Харин зарим түүхчид иргэд Оросд маш их ач тус өгсөн монголчуудын гавьяаг дурдан Монголын эзэнт гүрний захиргаанд албан ёсоор багтсан өдрийг баярын өдөр болгон тэмдэглэх эсрэг санал гаргажээ.
NUUTS.mn
