Нууц мэдээллийн уурхай

Лалын дүрвэгчдийг батлан даасан Германы иргэд дампуурч эхэлжээ

Нийтэлсэн: 2017-04-30 11:01:30


Германы Холбооны Засгийн газрын уриалгаар Ойрхи Дорнод, Сирээс ирсэн лалын дүрвэгчдийг батлан даасан мянга мянган иргэн санхүүгийн хувьд дампуурдийн ирмэгт тулсан тухайн шуугиан дэгджээ. Холбооны Засгийн газар нь Германд ирж байгаа  дүрвэгчдэд өөрсдийн нэр дээр урилга гаргаж батлан даагч болох уриалгыг иргэдээ гаргасан. Үүний дагуу олон мянган иргэн өмнө хэзээ ч харж байгаагүй Сири, Иракийн иргэдийн уригч батлан даагч болж холбогдох бичиг баримтанд нь гарын үсэг зурцгаасан. Батлан даагч буюу Verpflichtungserklдrung нь урьсан хүнийхээ байр хоолны зардлыг гаргах үүрэг шууд хүлээдэг хуультай. Энэ зардлыг нэг хүний сарын 800 еврогоор тооцон Холбооны Засгийн газар нь батлан даагчийн өмнөөс хариуцахаар тухайн үедээ амлаж байсан.

Гэтэл төр амлалтаасаа буцаж улмаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг өмнөө барин дүрвэгчдийн зардлыг батлан даагчдаар нь төлүүлэхээр хойшоо сууж эхэлжээ. Ийнхүү олон мянган батлан даагчид одоо хүртэл ажил, амьдрах байр олж чадаагүй дүрвэгчийнхээ төлөө санхүүгийн хариуцлага хүлээх болоод байна. Гисен хотын хурлын төлөөлөгч Клауса-Дитера Гроте (Klaus-Dieter Grothe) нь Сирийн долоон дүрвэгчийн батлан даагч болж гарын үсэг зуржээ. Энэ гэр бүлийнхэн одоо болтол ажилд орж чадаагүй тул хурлын төлөөлөгч 13 мянган евро төлөх шаардах бичиг саяхан хүлээн авсан гэнэ. Хэрвээ тэр гэр бүлийн аль нэг гишүүн нь энэ жилдээ ажилд орж чадахгүй бол батлан даагчийн хувьд оны сүүлээр нийтдээ 52 мянган еврог төлөх үүрэгтэй болсон байна. Бухимдсан төлөөлөгч “Холбооны Засгийн газар амлалтаа биелүүлэлгүй хууран мэхэлснээс болж олон мянган батлан даагчид санхүүгийн хувьд бүрэн дампуурахад хүрлээ” хэмээн мэдэгджээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. zochin /85.55.80.21/ 2017-05-02 01:14:26

    ***batai yu xuuguud garga muruuruu xool idej chadaxgyu eserguunuud

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших