Өргөдөлдөө “би инженерийн хувьд...” гэж бичээд 500 доллароор торгуульжээ
Нийтэлсэн: 2017-04-29 13:40:30
Нийгмийн бүх түвшний харилцаа нь хэт хуульчлагдсан улсад итгэмээргүй сонин явдал гардаг аж. Орегон хотын нэгэн инженер хотын захиргаанд гудамжны гэрлэн дохионы талаар гомдол гаргаад 500 долларын торгуулийн хуудас хүлээн авчээ. Тэрээр хотын ихэнхи гэрлэн дохионы шар, ногоон гэрэл нь хуульд заагдсан хугацаанаас багаар асаж байгааг анзаарчээ. Энэ тухай тэрээр “Би инженерийн хувьд ...” хэмээн тодотгож байгаад өргөдөлдөө бичиж үүнээс үүдэн замын хөдөлгөөний осол гарах эрсдэл улам нэмэгдэж байгааг анхааруулан арга хэмжээ авахыг шаарджээ. Харин хотын захиргаа өргөдлийг нь огт өөр өнцгөөс хүлээж авчээ. Хариу захидалд “Та өөрийгөө инженер хэмээн бичиж энэ мэргэжлээ бодитойгоор ашигласан байна. Гэтэл муж улсын хуулиар зөвхөн зохих зөвшөөрөл авсан инженер л мэргэжлээрээ ажиллах эрхтэй байдаг. Таны нэр лицензтэй инженерүүдийн жагсаалтад байхгүй тул хууль зөрчсөн үйлдэлд тань 500 долларын торгууль ногдууллаа” гээд торгуулийн хуудсыг хавсаргасан байжээ.
NUUTS.mn
