Нууц мэдээллийн уурхай

Д.Эрдэнэбат: Оффшорт холбогдсон Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нар мэдүүлгээ өг

Нийтэлсэн: 2017-04-28 23:59:54


УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар оффшорын асуудлаар мэдээлэл сонслоо. Гишүүд энэхүү мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авлаа. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оффшорын асуудлыг хөөсрүүлсээр байгаад их хурлын танхимд орж иртэл ярьж байна. Ер нь бол оффшор бүст компани байгуулах нь дэлхийн жишгийн асуудал байдаг. Миний эмзэглээд байгаа зүйлийг ялгах хэрэгтэй байна. Оффшор бүсэд ард түмнээс, Монголын баялагаас хулгайлсан мөнгөө нуусан төрд байгаа этгээдүүдийн асуудлыг ялгах хэрэгтэй байна. Харамсалтай нь ялгагдахгүй байна. Сая АТГ-ын дарга “20 төрийн албан хаагч, түүнтэй хамаатай хүмүүс байгаа” гээд ярьж байна шүү дээ. Тэгээд үүнийгээ яагаад олон нийтэд ил болгоод ярилцахгүй байгаа юм. Би үүнийг анх удаа л сонсч байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд ганцхан С.Баярцогт гээд л баахан ярьлаа. Тиймээс тэдгээр хүмүүсээ тодорхой болгох хэрэгтэй. Төрөөс, Монголын баялагаас хулгайлсан төрийн албатай холбоотой байсан этгээдүүдийг илрүүлэхэд бүх төрлийн дэмжлэгүүдийг бид АТГ-т үзүүлэх нь зөв. Дэмжлэг үзүүлэх ч ёстой. Гэтэл улс төрийн, танил талын, нийтийг хамарсан аргаар сарниулах оролдлогыг дээр, дооргүй хийж байгаа нь буруу. Оффшортой холбоотой хүмүүсийн нэрсийн жагсаалт миний гарт байна. Үүнд улстөрд холбоотой дөрвөн хүний нэр байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Сү,Батболын төрсөн ах С.Бат-Очир, УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар гэсэн дөрвөн хүн байгаа. Тэгвэл энэ дөрвөн хүн өөрсдийнхөө мэдүүлгийг өгөөд үнэнийг нь харуулах алхам хиймээр байна. Хичнээн хугацаанд ганц С.Баярцогтыг мөлжих юм бэ. Улс төрчид өөрсдөө ёс зүйтэй байгаач” гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших