Эр хүйстэнд өширхсөн кени бүсгүй 586 эрэгтэйд санаатайгаар ДОХ халдаажээ
Энэхүү итгэмээргүй явдлын тухай хоёр жилийн өмнөхөн «Kenyan Daily Post» сонинд мэдээлж байсан. Тэгвэл саяхан Францын «5 channel» суваг энэ талаар эрэн сурвалжилсан нэвтрүүлэг бэлджээ. Одоогоор дэлхийн бүх эрчүүдэд дайсагнасан кени бүсгүйн нэрийг нууцалж байгаа ч зургийг нь сэрэмжлүүлэг болгох үүднээс олон нийтэд цацжээ. Тус сувгийн мэдээлснээр хэрэг явдал гурван жилийн өмнөөс эхэлсэн гэнэ. Тухайн үед Кенийн алдартай их сургуулиудын нэг болох Кабаракад сурдаг байсан бүсгүй найз хүүхнүүдийнхээ хамт шөннийн клубд цэнгэжээ. Тэнд залуучуудтай танилцан ууж наргиж бүжиглэжээ. Клубээс гараад нэг залуугийх нь гэр лүү явцгаасан гэнэ. Бүсгүй тэнд очоод л согтож унасан агаад өглөө сэрэхэд Жаван гэх залуугийн өвөрт хэвтэж байжээ. Дөнгөж танилцсан залуу нь түүний согтууг нь далимдуулан бэлгийн хавьталд бүр хамаалалтгүй орсон байжээ.
Удалгүй бүсгүй ДОХ-ын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон аж. Жаван ч халдвар тээгч болохоо хүлээж хөөрхий бүсгүй түүнд маш их гомдож бүр цөхөрчээ. Амьдрал нь орвонгоороо эргэсэнд бүсгүй эхлээд амиа хорлохоор төлөвлөжээ. Гэсэн ч саяхан гомдол цөхрөл нь үзэн ядалт хорсолоор солигдож эр хүнээс авсан ДОХ өвчнөө эрчүүдээс өшөө авах зэвсэг болгон ашиглахаар шийдсэн гэнэ. Ингээд л эрчүүдтэй баруун солгойгүй унтаж эхэлжээ. Мэдээж бэлгэвч хэрэглэсэнгүй. Хэрэглэх гэсэн нэгэнд нь өөрийгөө эрүүл, найдвартай хэмээн ятган итгүүлдэг байжээ. Унтсан эрчүүдийнхээ тоог нарийн сайн хөтөлж байсан тулд 2015 оны дунд гэхэд ДОХ халдаасан хүмүүсийнх нь тоо нь 324-д хүрчээ.2016 оны сүүлээр 586 болсон байна.
Тэрээр өдөрт 2-4 эрэгтэйтэй бэлгийн хавьталд хамгаалалтгүй ордог байжээ. Түүний хохирогчид нь оюутан, багш эмч, дуучид тамирчид бас улстөрчид хүртэл байгаа гэнэ. Мөн хар цагаан арьстан, энэтхэг араб, хятад гээд олон үндэстэнг хамруулжээ. «5 channel» сувгийн мэдээлснээр бүсгүй хоёр мянган эрэгтэйд ДОХ халдаах зорилт тавьсан гэнэ.
NUUTS.mn