Нууц мэдээллийн уурхай

Эрхүүгийн медиа форумд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид оролцож байна

Нийтэлсэн: 2017-04-28 01:25:49


ОХУ-ын Эрхүү хотын Байгальскний бизнес төвд 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд  Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчдээс бүрдсэн 200 гаруй төлөөлөгчид нэгэн дор цуглан, ОХУ-ны улсын томоохон Хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, сэтгүүлч, редакторуудаас явуулж байгаа сургалтанд хамрагдахын зэрэгцээгээр,  сэтгүүлчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцан, дөрөв дэх засаглал болох сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж байна. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын энэхүү чуулга уулзалтыг  Эрхүү мужийн болон Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм. “Иркутский меридиан” чуулганы хүрээнд “Сонины хувьд уншигдынхаа тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?”, “Хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслүүд болон шинэ медиа”, “Мэдээллийн сайтын хандагчдын тоог нэмэгдүүлэх боломж”, “Сэтгүүл зүй болон суртал ухуулгын ялгаа”, “Телевизийн ярилцлага хийх урлаг, шууд эфирт хэрхэн ажиллах вэ?” гэх зэрэг сэдвүүдээр оролцогчид илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх “Иркутский меридиан” чуулганы төгсгөлд маргааш  шилдэг нийтлэл, мэдээ сурвалжлагыг шалгаруулж, “Ярослав  Гашека”-ийн нэрэмжит шагналтуудыг тодруулах  ажээ. Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцон Монгол улс дах Цахим сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр орны цахим сэтгүүлчид хамтран ажиллах боломжийн  талаар санал бодлоо солилцож, Эрхүү хотын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээр зочлохоор болсон байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших