29-р сургуулийн захирал Б.Батсайхан ажлаа өгөхөөс татгалзжээ
Нийтэлсэн: 2017-04-27 06:14:41
Нийслэлийн Засаг дарга С.Батболд 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлөх захирамж өчигдөр гаргасан. Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш Сарантуяаг томилохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн боловсролын газрынхан 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхантай ажил хүлээлцэхээр очсон ч тэрээр ажлаа өгөхөөс татгалзсан байна. Мөн өөрийг нь ажлаас чөлөөлснийг эсэргүүцсэн сургуулийнхаа багш нарын хамт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.
НУУЦ.мн
