Нууц мэдээллийн уурхай

Сүйт бүсгүйн хулгайчид андуурч нөхөртэй эмэгтэй хулгайлаад...

Нийтэлсэн: 2017-04-27 06:03:06

Бүтэлгүй хүмүүсд ажил даалгах ийм л аюултай аж. NUR.KZ-д мэдээлснээр сүйт бүсгүйн хулгайчид том андуурч нөхөртэй эмэгтэйг хулгайлаад долоон жил хоригдох ялаар шийтгүүлэхдээ тулжээ. Энэ явдал Жамбылск мужийн Тараз хотод болжээ. Хажуугийн Т.Рыскуловский  мужаас сүйт  бүсгүй хулгайлах даалгавартай ирсэн бүлэг залуус “олзоо” удтал дагасны эцэст хүнгүй гудамжин руу ороход нь дайрч хүчээр «Митцубиси Харизма» машинд суулган давхижээ. Тэд дөрвөн цаг гаруй давхин  хүргэнийд ирэхэд харанхуй болсон байна гэнэ. Гэтэл тэд буруу хүүхэн хулгайлаад ирсэнийг тогтоож учрыг нь  олох гэсээр байтал шөнө өнгөрчээ. Үүрээр л хулгайлах ёстой бүсгүйг авчираагүй болох нь нэгэнт тодорхой болж ажиллагаа нурсан ойлгомжтой болжээ. Арай гэж хулгайлаад дээр нь олон цаг давхиж авчирсан хүүхэн нь өнөөх 19-тэй бүсгүй биш харин нөхөрд гараад долоон жил болсон, хоёр ч хүүхэд төрүүлсэн эмэгтэй байж таарсан гэнэ. Өглөө нь эргэж давхин эмэгтэйг хотод нь авчирчээ. Замдаа бэлэг сэлт өгөхөөр амлаж цагдаад хандахгүй байхыг сануулжээ. Гэсэн ч нөхөр нь аль хэдийн цагдаад мэдэгдсэн байжээ. Түүнээс гадна хулгайлсан нөхдүүд амласан бэлгээ өгсөнгүй гэнэ. Удалгүй хоёр хотын цагдаагийн газар хамтран бүтэлгүй хулгайчдыг баривчилсан байна. Тэдэнд хүн хулгайлсан хэргээр долоон жил ял төлөвлөсөн гэнэ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших