Нууц мэдээллийн уурхай

Ц.Гарамжав хэвлэлийн эрх чөлөөнд халдсан саналаа татаж авчээ

Нийтэлсэн: 2017-04-26 23:22:14

Өчигдрийн гол дуулиан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах гэсэн явдал байлаа. Дуулианы эзэн УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Гарамжав юм. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гүтгэсэн бол иргэнийг 10, сая аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох заалтыг санал гаргаж зориуд оруулсан. Хэвлэл мэдээллийн амыг эрэх барих дөрвөн жилдээ нам дарж авах гэсэн далд санаатай ийм заалттай Зөрчлийн хуулийг боловсруулсан эзэд нь Сонгинохайрханы шинэхэн гурван гишүүн болох Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал нар юм.

Ерөнхийдөө намын архагууд нь тэднээр муу нэртэй хар ажлаа хийлгэсэн нь улстөрийн “туршлагатай” Д.Сумьяабазар  ажлын хэсэгт нь ороогүйгээс харагдаж байна. Улстөрд орж “үхэхээс бусдыг” үзсэн хүн ийм юманд хутгалдаж болохгүй гэдгээ мэднэ. Харин шинэхэн гишүүд нь гэнэхэн болохоороо гүйгээд орчихжээ. Ийнхүү тэд чөлөөт хэвлэлийг эсэргүүцэгч гэдэг хусавч арилгахгүй нэрийг өөртөө наагаад авсан. Өдгөө саналаа татаж авсан ч энэ нэр нь салахгүй. Гол санал гаргасан Ц.Гарамжав саналаа яаран татжээ.

Түүний хувьд хүний нэр төр мөнгөөр үнэлэшгүй гэж үздэг юм байна. Энэ үнэн. Нэр төрөө хадгалж чадах эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Нэр төртэй үнэ цэнэтэй байхыг хүсвэл өрөө л төлчих хэрэгтэй
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Zochin /202.55.183.83/ 2017-05-01 21:15:38

    Энэ сэтгүүлчид өөрсдийгөө нээх чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид гэж боддог юм байх даа. Бүгд худалдагдсан байж. Ичээч!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших