Нууц мэдээллийн уурхай

Экс найз залуудаа 32 удаа хутгалуулсан өдрөө заяаны ханьтайгаа учиржээ

Нийтэлсэн: 2017-04-26 07:44:05

2012 онд Флорида мужийн Мелисса Доум (Melissa Dohme) гэдэг бүсгүй найз залуу Роберт Ли Бертондоо аймшигтайгаар зодуулж хутгалуулсан. Зэрлэг залуу гэрт нь дайран орж зодоод 32 удаа хутгалан цусандаа хутгалдсан хойно нь үхэг гээд хаяад явжээ. Азаар хөршүүд нь мэдэж 911-д дуудлага өгчээ. Хамгийн түрүүнд ирсэн хүн нь түргэний сувилагч Кэмерон Хилл гэдэг залуу байжээ.
-Би цусандаа будагдаж хутгалдсан бүсгүйг хараад шаргал үстэй гэдгийг нь ч анзаараагүй. Үс бас бүх бие нь цусаар улаарч байсан-
Эмнэлэг хүргэх замд бүсгүйн зүрх хэдэнтээ зогсох шахсан гэнэ. Маш хүнд бэртэж их хэмжээний цус алдсан тул эргэн хөл дээрээ бостол хоёр жил шаардагджээ.

Урд удаан хугацааны эмчилгээг дэс дараатай хийлгэсэн байна. Мөн бүсгүй ой санамж ярианы чадвараа хэсэгчилэн алдсан байсныг нь аажмаар сэргээсэн. Хоёр жилийн дараа л хүнтэй ярилцах чадвартай болсоны дараа Мелисса амийг нь аварсан сувилагч залуутай уулзаж талархлаа илэрхийлжээ. Уулзалтын дараа утсаар ярьдаг болж яваандаа болзож эхэлжээ. Ингээд аймшигт явдлаас хойш гурван жилийн дараа сувилагч залуу Мелиссаг бейсболын тэмцээн хамт үзэхийг урьсан гэнэ. Тэрээр Камерун гэрлэх санал тавих гэж байгааг огтхон ч төсөөлсөнгүй.

Бүсгүй мэдээж зөвшөөрчээ.

Гэсэн ч ахин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул сүй тавьсанаасаа хойш хоёр жилийн дараа л буюу саяхан  аврагч авруулагч хоёр гэрлэж хуримлажээ.

Тэдний хуриманд аймшигт хэрэг болсоныг эхэлж мэдсэн хөрш нь, тэдний дуудлагыг хүлээн авсан 911-ын оператор, түргэнийхэн, цагдаагийхан болон дөрвөн жилийн турш бүсгүйг бүрэн эдгээх гэж тэмцсэн эмч нар гээд нийт 200 гаруй хүн уригджээ.

Мелисса хуримын дараа  «Tampa Bay Times» сэтгүүлд ярилцлага өгч  энэ бүхний тухай ярихдаа экс найз залуудаа зодуулж хутгалуулсан өдрийг амьдралынхаа хамгийн сайхан өдөр хэмээн уншигчдыг гайхшруулжээ.
-Би тэр өдрийг дурсан санахдаа бүхнийг муу бас аймшигтай байсан гэж төсөөлдөггүй. Хүмүүс гайхах байх. Учир нь тэр өдөр би заяаны ханьтайгаа учирсан юм-

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших