Нууц мэдээллийн уурхай

Х.Бадамсүрэн: Ерөнхий захирал, орлогч нарт шинэ байр аваад л өгдөг юм

Нийтэлсэн: 2017-04-26 07:16:54

Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын хүмүүс Уул уурхайн яаманд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  Х.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Таныг  180 сая төгрөг үйлдвэрээс гаргуулж, амьдрах байраа тохижуулсан гэх мэдээлэл байна?

-“Эрдэнэт үйлдвэр”–ийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй.

-Эдийн засаг хүнд байхад та иргэний үүргээ биелүүлээд 180 сая төгрөгийн тавилгаас татгалзаж болоогүй юм уу?

-Надад тансагласан асуудал байхгүй.

-“Лексус-570” автомашиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгсөн гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөөч? 

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна.Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр“Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй.

-Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга худлаа ярьсан гэсэн үг үү?

-Мэдэхгүй.

-Таныг нэлээд олон орлогч дарга авч ажиллуулж байгаа гэх юм. Яагаад ийм олон дарга авч ажиллуулах болсон юм бэ?

-“Эрдэнэт үйлдвэр”–ийн статус зургадугаар сард өөрчлөгдсөн. “Монголын зэс” корпораци ТУЗ-ын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан юм байна лээ. Тэнд бол ерөнхий захирал ажлын албатай, ерөнхий захирлыг нэгдүгээр орлогч ажлын албатай байна гэж бүтцийг томьёолсон байдаг. Харин би нэгдүгээр орлогчтойгоо яриад тус, тусдаа ажлын албаар яахав дээ.Үйлдвэр бол нэгдмэл бодлоготой, зангидсан гар шиг ажиллах ёстой. Тэр утгаараа нэг л ажлын алба байгуулсан. Хэвлэлээр гараад байгаа орлогч дарга нар бол надад туслах биш, үйлдвэрийн хэлтэс газруудын уялдаа холбоог хангаж ажиллах, том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Зөвлөх Бямбадорж гэж хүн байгаа. Энэ хүн ил уурхайн даргаар 20 гаруй жил ажилласан. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр”–ийн баяжмалыг хайлуулах, боловсруулах асуудлыг хариуцсан. Эрдэнэт үйлдвэр”-т Засвар механикийн завод гэж байдаг. Энэ завод бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй техник хэрэгсэл хийдэг. Бидний цаашдын зорилго бол Монгол Улсын засвар, механикийн завод болж, машинт үйлдвэрийн суурийг тавих юм. Тиймээс энэ төслийг хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл орлогч дарга нар маш хариуцлагатай төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс.

-Таны зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг гэсэн. Энэ нь Засгийн газар хэмнэлтийн бодлоготой уялдаж байгаа юу?

-Тийм асуудал байхгүй. Үйлдвэрээ мэддэг, салбараа мэддэг хүмүүс ажиллаж байгаа. Тэд дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг албан ёсоор залруулъя. 

-Таныг валютаар цалинждаг гэх мэдээлэл байна. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал биш үү?

-Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших