29 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө
Нийтэлсэн: 2017-04-26 06:09:18
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар нийслэлийн Боловсролын Газрын дарга А.Даваажаргалаас тодруулахад, “29-р сургуулийн Б.Батсайхан захиралыг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, Мэргэжил ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөллөө. Бидний нотолсон зүйл бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нотолно" гэв.
NUUTS.mn
