Нууц мэдээллийн уурхай

Нууц амрагаа тансаглуулах мөнгөгүй эр нислэг цуцлуулахын тулд террорист халдлагын дуудлага өгчээ

Нийтэлсэн: 2017-04-26 03:15:34

Mashable-д бичсэнээр нууц амрагаа амралт зугаалгын Мумбаи хотод аялуулах мөнгөгүй дунд насны энэтхэг эр нислэг цуцлуулахын тулд алан хядах ажиллагааны хуурамч дуудлага өгөөд баригджээ. Хайдарабада мужийн Ченнай хотын Мотапарти Вамши Кришна гэдэг энэ эр эхнэр хүүхэдтэй ч 23 настай залуухан нууц амрагтай байжээ. Амрагаа алдахаас айн элдвээр эрхлүүлж тансаглуулдаг байсан гэнэ. Тэрээр нууц амрагтаа нэгэнтээ Мумбаи хотод үлгэрийн юм шиг романтик аялал хийх тухай ам алджээ. Цаг хугацааг нь тохирчээ. Бөглүүхэн хотоосоо гарч үзээгүй бүсгүй ихэд баярлаж амлалтыг нь байн байн сануулах болсон байна. Гэсэн ч савсаг эрд санхүүгийн боломж нь гарсангүй. Аялах хугацаа тулахад түүнд ердөө нисэх онгоцны тасалбарын л мөнгө байжээ. Зардлын мөнгөгүй гэдгээ хэлж чадалгүй бантахдаа ичсэн нүүрэндээ тийз худалдан авчээ. Ингээд л арга мухардаж  аялалыг болиулах элдэв арга сэдэж эхэлж. Эцэст нь нислэгийг цуцлуулахаар шийджээ. Тэр дороо хотын нэгэн интернет кафенаас Ченнай-Мубай чиглэлийн нислэгийн онгоцыг дэлбэлэх гэж байна, нисэх буудлын хажууд сэжиг бүхий хүмүүс энэ тухай ярьж байгааг санаандгүй сонслоо гэсэн утгатай мессжэийг цагдаагийн газрын сайт руу илгээжээ. Цагдаа хүчнийхэн тэр дороо түргэн авч хамгаалалтыг чангатгаснаас гадна нислэгийг цуцалжээ. Гэсэн ч мэдээлэл хуурамч болох нь тогтоогдсонд мессэж илгээсэн компьютерийн ID хаягаар хаанаас явуулсныг нь тогтоожээ. Интернет кафены камерийн бичлэгээр хэн илгээсэн болохыг нь олоод Мотапарти Вамши Кришнаг дор нь баривчилжээ. Өдгөө тэрээр хорих ялаар шийтгүүлэхээс гадна нислэг цуцлуулснаас учирсан хохирлыг төлөх гээд Мумбаин аялалаас хамаагүй их хэмжээний мөнгө гаргах төлбөрд унаад байна.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших