Нууц мэдээллийн уурхай

Бэлгийн ажлын үеэр бэлгэвчээ сэмхэн тайлсан эр хүчингийн хэрэгт унажээ

Нийтэлсэн: 2017-04-26 02:43:27

The Huffington Post-д мэдээлснээр Английн Бирмингем хотын Бродский гэдэг эр тун сонин тохиолдлоор хүчингийн хэргийн буруутан болжээ. Түүнийг хэдхэн цагийн өмнө бааранд танилцаж дайлуулж дараа нь бэлгийн харьцаанд орохыг уриалгахан зөвшөөрсөн бүсгүй нь цагдаад өргөдөл гаргаж барьж өгчээ. Учир нь Бродски үүлэн борооны ажлын үеэр бэлгэвчээ бүсгүйд мэдэгдэлгүйгээр тайлсан байжээ. Хамтрагч нь “ориг”-оор загас наадуулж байгааг гэнэт анзаарсан бүсгүй бөөн шуугиан үүсгэж эцэст нь зальтай эр цагдаад баригджээ. Одоогоор түүнийг барьцаагаар батлан даалтанд гаргаад байна. Энэ хэргээс болж цахим хэрэглэгчид хоёр хуваагдсан байна. Өдгөө баруунд тохиолдлын сексийн адал явдалд дурлагч эрчүүдийн дунд стелсинг («stealthing») гэдэг үзэгдэл дэлгэрээд байна. Англиас орчуулбал ямар нэгэн зүйлийг нууцаар хийх гэсэн утгатай. Бэлгийн ажлын үед эмэгтэйдээ мэдэгдэлгүйгээр бэлгэвчээ тайлахыг стелсинг гэх болсон. Энэ нь ДОХ болон бэлгийн замын бусад өвчмн, жирэмслэлт зэрэг өндөр эрсдэл дагуулдаг ч сексийн адал явдалд дурлагч эрчүүд адреналин ялгаруулах  экстрим хэмээн ташаадаг гэнэ. Харин бүсгүйчүүд стелсингийг нэгэн дуугаар эсэргүүцдэг. Энэ нь дээд зэргийн хууран мэхлэлтээс гадна хүчирхийллийн шинж хэлбэрийг агуулсан үйлдэл хэмээн дургүйцдэг. Өдгөө стелсингд хохирсон эмэгтэйчүүд өмгөөлөгчид болон цагдаад хандах болсон. Зарим улсад үүнийг хүчингийн хэрэгт хамаатуулан шийтгэх болжээ. Стелсингийн хэргээр ял оноосон анхын тохиолдол саяхан Швейцарьт гарч бэлгийн ажлын үеэр стелсингдсэн  залууд 14 сарын хорих ял оноосон. Зарим оронд иргэний хуулиар шийдэх хандлагатай байна. Бэлгийн ажлын үеэр хамтрагчийнхаа зөвшөөрөлгүйгээр бэлгэвчээ тайлах нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаа аж.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших