Нууц мэдээллийн уурхай

Хэнмэдэх гэдэг бөх “сумын заан Хэнмэдэх гэж мэдэх үү” гээд иргэнийг заамдаж замаар чиржээ

Нийтэлсэн: 2017-04-25 03:23:11

Ойворгон зантай бөхчүүд жирийн иргэнд л эр бяраа гаргадаг болжээ. Архи уусан үедээ бүр ч омогтой гэнэ. Өвөрхангай аймагт сумын заан Б.Х  гэдэх бөх согтуурсан үедээ Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн төв”-ийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр иргэн О.У-ыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэж, “Сумын заан Хэнмэдэх байна, намайг мэдэх үү, гарцаар яаж гардагийг мэдрүүлээд өгье, сумын зааны гарыг тавиулдаг ямар овоо гар вэ” гэх үгсийг хэлж хохирогчийг заамдан барьж, засмал зам руу чирч нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, Б.А нь хохирогчийг  ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараар нэг удаа цохиж, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэг үйлджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... шөнө 01 цаг 40 минутын орчимд найз Пүүжээтэй хамт гэртээ харих гээд Хууль зүйн үйлчилгээний төвийн арын засмал замын явган хүний гарц дээр гарцаар гарч явтал баруун талаасаа зүүн тийшээ чиглэлтэй цагаан өнгийн “Истима” маркийн автомашин их хурдтай ирээд бид хоёрыг гарцаар дөнгөж гарахад ард зогссон. Жолооч Хэнмэдэх гэгч нь бууж ирээд бид хоёрыг дуудсан. Эргээд хартал сумын заан Хэнмэдэх байна, намайг таних уу гэж хэлсэн. Юм дуугаралгүй зогсож байтал араас ирээд барьж аван гарцаар яаж гарч байгаа юм, гарцаар яаж гардгийг мэдрүүлээд өгье гээд заамдаж аваад засмал зам руу чирсэн. Би эсэргүүцээд  боосон гарыг нь тавиулахад сумын зааны гарыг тавиулдаг яасан овоо п-да вэ гээд дахиад намайг барьж аваад чирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь барилцаад автал машинаас нэг хүн бууж ирээд баруун талын нүд рүү цохисон.... доошоо тонгойсон чинь цус гарч байсан. Б.Х, Б.А хоёр согтуу байсан. Намайг найзтайгаа харих гээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ямар ч шалтгаангүй дуудаад барьж авсан.. Бид хоёр тэр хүнтэй огт маргасан зүйл байхгүй. Машин тэргийг нь цохиогүй ...” гэжээ. Сумын заан нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажилладаг гэнэ. Хэнмэдэх гэдэг хүнийг хэн мэдэх билээ дээ...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших