Нууц мэдээллийн уурхай

Булганы АН-ынхан ЗДТГ-ын өрөөнд зодолдож нэгнийгээ хүнд бэртээжээ

Нийтэлсэн: 2017-04-25 02:06:44

Булганыхан будлиантай будаан дээрээ зодоонтой гэж үнэн аж. АН дөрвөн жил бариад Ардын намд тамгаа шилжүүлсэн өнгөрсөн оны сонгуулийн үер аймгийн АН-ын дээд удирдлагын дунд том зодоон болж тухайн үед “Булган АЗЗА” компаний захирлаар ажиллаж байсан Б.Б хүнд бэртэж нүдэндээ гэмтэл авсан хэргийг саяхан Орхонд шийдвэрлэсэн. Захирлыг аймгийн ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нь хүүгийн хамт зодсон гэнэ. Сонирхолтой нь зодсон зодуулсан хоёр хоюулаа амьдай аж. Зодоон АН-ын ИТХ-ын сүүлчийн хуралдааны дараа буюу 2016 оны 19-20-нд шилжих шөнө аймгийн ЗДТГ-ын өрөөнд болжээ. Ердөө маргааш нь Ардын намыхан хуралдаад аймгийн шинэ удирдлагыг сонгосон. Тухайн үед зодоон гарахад  Хөгжлийн бодлогын дарга Ганболд, зодсон зодуулсан хоёрын жолооч нар байсан гэнэ. Зодооны шалтгаан нь УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн ялагдал, АН-ын алдарт шинэчлэлийн маргаан зөрчилдөөн байжээ. Сүүлчийн хуралдааны дараа Хурлын дарга компаний захирлыг дуудаад байсан гэнэ. Очиход бүгд согтуу, ширээн дээр “Грийнгуус” гэдэг үнэтэй архи сөгнөөстэй байж. Аймгийн АН-ын элитүүд тул ийм хэмжээний архи зооглох нь аргагүй. Хурлын даргыг агсан тавьж эхлэхэд компаний захирал “ажлаа авч чадсан юм чинь өгч чадах хэрэгтэй” гэж тавлах маягаар хэлжээ. Уурласан даргыг дайраад ирэхэд нь түлхэхэд сандал дээр унажээ. Бас нүдний шил нь унасан гэнэ. Дарга гарч яваад удалгүй хүүгээ дагуулаад ирсэн байна. Хүү нь “миний аавыг хэн ийм болгосон бэ” гээд шууд дайрч ирээд нүүрэнд нь цохиод унагажээ. Аав нь буйдан дээр дараад боосон бол хүү нь дээр нь гараад цохижээ. Нэг харахад сандал бариад далайж байсан гэнэ. Хөгжлийн бодлогын дарга ганцаараа салгаж дийлсэнгүй. Албан өрөөнд бөөн чимээ шуугиан орилоон хашгираан дэгдэх үеэр хоёр талын жолооч нар нь орж иржээ. Хурлын даргыг хүүгийн хамт жолооч нь аваад явсан бол “Булган АЗЗА”-гийн жолооч ухаангүй хэвтэх захирлаа сахиад үлджээ. Ухаан ороход жолоочоос нь өөр хэн ч байсангүй, бусад нь бүгд хаяад бас зугтаагаад явцгаажээ. Нам ч ялагдсан, зодоон ч болсон тул АН-ынхан зангаа харуулж бүгд зугтсан байна.  Албан өрөөнд архидсан, зодоон болсон гэдгийг  ЗДТГ-ын  хуулийн зөвлөх Пүрэвдэмбэрэлд утасдаж хэлжээ. Захирал жолоочоо түшин гарахдаа нөгөөх гайтай “Грийнсгус”-ын хоосон лонхыг хогийн саванд хаясан байхыг харжээ.  Түүний хөл хугарсанаас гадна нүд нь цаашдаа урхагтай байж мэдэхээр хүнд гэмтсэн гэнэ. Зодуулсан захирал нь АН-ын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Дарга төлөөлөгч хоёр нэг намых тул гайгүй харьцаатай л явдаг байж.  Ийнхүү Булганы АН-ын “төр барьсан” дөрвөн жил зодооноор өндөрлөжээ. Тухайн үед хэргийг тун нууцалж дарсан гэдэг.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших