Компьютер тоглоомны мөнгө гуйсан 31-тэй хүргэнээ хадам ээж нь хоёронтоо хутгалжээ
Нийтэлсэн: 2017-04-24 07:49:44
V1.ru-д мэдээлснээр Волгоград мужийн Фролов гэдэг хотод гэр бүлийн хүрээний маргаанаас ноцтой хэрэг гарсан байна. Өдөржин гэртээ сууж компьютер тоглодог 31 настай эр сүүлийн үед World of Tank гэдэг тоглоомд ихэд хорхойтжээ. Тоглоомны шинэ хувилбарыг худалдан авахад 700 рубль хэрэгтэй болсон тул эхнэрээсээ гуйсан ч халгаасангүй. Ингээд хэрүүл дэгджээ. Хэрүүл хурцдахад хадам ээж нь хажуугаас оролцож компьютер тоглохоос өөр юм хийдэггүй урагшгүй хүргэнээ уурандаа хутгаар хоёр ч удаа дүрээд авчээ. Азаар хүргэний амин бус газар дүржээ. Өдгөө хүргэн нь эмнэлэгт хэвтэж байгаа бол хадам ээж нь хоригдож байгаа гэнэ.
НУУЦ.мн
