Conflict Intelligence Team Сирид Оросын цэргийн хоёр офицер алагдсан бичлэгийг цацжээ
Нийтэлсэн: 2017-04-24 02:22:37

Сайн дурын Conflict Intelligence Team энэ сарын 18-нд Сирид алагдсан Оросын цэргийн хоёр мэргэжилтний үхлийн бичлэгийг эрэн сурвалжилсан байна. Тэд Исламын улсын дайчдын цахим мэдээллээс энэ хоёр бичлэгийг олжээ. Оросын БХЯ нь тэнгисийн цэргийн ахмад Сергея Бордов нь туслахын хамт лалын хэт даврагчдын дайралтыг няцаах үед хүнд шархдаж хоюулаа шархаа даалгүй амиа алдсан гэж мэдэгдсэн. Харин Conflict Intelligence Team-ын батласнаар Оросын хоёр офицер нь Сирийн цэргийн бүлгийн хамт Хама мужийн хойд хэсэгт алагджээ. Лалынхан тэдний байрлалыг илрүүлж Америкийн «Тоу» (TOW) гэдэг танк эсэргүүцэх пуужингийн төхөөрөмжөөр харваж ихэнхийг нь устгажээ. Энэ хоёр бичлэгийн нэг нь Оросын офицеруудын амиа алдсан бичлэг хэмээн сайн дурын мөрдөгчид баталсан байна.
NUUTS.mn
