Нууц мэдээллийн уурхай

Ц.Ням-Осор “намын шахааны хүмүүс их байна, сул орон тоо байхгүй” гэжээ

Нийтэлсэн: 2017-04-24 00:37:49

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаас нь урваж МАН-д орсон нөхдүүд ажил горьдон ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын үүдэнд “чулуу няслаад” сууж байдаг тухай ярьсан. Экс МАХН-чуудаас гадна Ардын намынхан ч өөрсдөө олон арваараа ирж дугаарладаг. ЗГХЭГ-ын даргын үүдэнд суусан нөхдүүд цаашаагаа яам, агентлагуудад хувиарлагддаг аж. Тэднийг намын шахаа гэж ярьдаг. Шахаа нарыг хүлээн авдаг дарга нарын нэг нь тансаглалд дуртай “Эрдэнэт”-ийн захирлын тансаглалыг “зад” хассан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гэнэ. Дарга нар намын шахааг хүлээн авсан бол заавал “шингээх” учиртай. Энэ нь намын өмнө хүлээсэн хүндтэй бас хариуцлагатай ажил. Намын шахааг шингээхийн тулд амралттай, жирэмсний чөлөөтэй байсан ажилтнууд “золигт гарч” эхэлжээ. Тэд өнгөрсөн намар өвлөөс л ажилдаа эргэн орж чадахаа байсан. Хуулиараа хүүхэд төрүүлсэн асарсан хүнд зургаан сарын чөлөө өгдөг. Энэ хооронд ажлын байрыг нь хадгалж байх учиртай ч намын шахааны түрэлтэнд энэ нь хамаагүй болжээ. Тус газраас дээрх байдлаар хууль ёсны чөлөөгөө аваад эргээд ажилдаа орох гэсэн хүмүүс даргын хаалга мөргөөд буцаж байна. Учир нь тэдний суудалд намын шахааныхан аль хэдийн суугаад авчээ. Дарга Ц.Ням-Осор нь хүртэл  “ажилд буцаан авахгүй, намын шахааны хүмүүс их байна, тийм учраас сул орон тоо байхгүй” гэж улаан цагаан хэлж буцаадаг гэнэ. Сүүлдээ ахин дахин ирж  “ядаргаа” болоод байхаар нь уурлаж  “чамайг ажилд авах боломжгүй ,чи явдаг газраараа яв ” гэсэн хариу өгөөд хаалгаа хаадаг болжээ. Ийнхүү шат шатанд үнэмлэхүй ялалт байгуулсандаа сагсалзсан Ардын намынхан үнэхээр таахалзаж байна.  Эрдэнэтийн захирлын цалин хангамжийг “хуулийн” дагуу шийдэх гэж байгаа даргад нэг ажилтанг ажилд нь буцаан авахгүй байх нь дэндүү өчүүхэн”хэрэг”. Дарга өдгөө хэнд хэзээ тэгж хэлсэнээ мартчихсан яваа. Гэтэл үүний цаана нэг хүний ажил амьдрал явдаг. Ардын төлөө гэж сонгогдсон Ардын намынхан албан тушаал дээр зайдалсан хойноо ард түмэндээ ийм л хариу барьж байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших