Хятад эр цэвэр үүлдрийн лабрадор жингэрийг нь гишгэсэн нохойг хутгалжээ
Нийтэлсэн: 2017-04-22 07:21:48
.jpg)
Global Times.-д мэдээлснээр Цзянсу мужийн нохойн хорхойтон эр цэвэр үүлдрийн жингэрийг нь гишгэж байсан хажуу айлынхаа нохойг “үйлдэл” дээр нь бариад уурандаа хутгалж хүнд шархдуулжээ. Цусаа гоожуулсан дорд үүлдрийн нохой хашаандаа ороод л үхжээ. Тянь хэмээх эр өндөр үнээр авасн цэвэр цусны жингэрээрээ ихэд бахархдаг байсан гэнэ. Улмаар өөрийх нь үүлдрийн эр нохойтой эвцэлдүүлж жинхэнэ лабрадор гөлөгнүүдтэй болохоор төлөвлөсөн байжээ. Тэгээд нэгэн өдөр ажлаасаа эртхэн иртэл хажуу айлын үүлдэр нь үл мэдэгдэх хачин нохой жингэрийг нь “эдэлж” байсанд хачин эрлийз гөлөг гарах нь хэмээх хамаг уушиг зүрх нь сагсайгаад иржээ.
.jpg)
Тэгээд гэрээс хутга авч ирээд цэвэр цустанд халдаж зүрхэлсэн дорд үүлдрийн нохойг дор нь хутгалж орхижээ. Өдгөө дорд үүлдрийн нохоны эзэд Тяньгаас хоёр мянган юань буюу 290 долларын нөхөн төлбөр нэхэж байгаа гэнэ. Харин цэвэр цусаа хамгаалагч эр үүлдэр нь үл мэдэгдэх нохой ийм үнэд хүрэхгүй хэмээн эсэргүүцжээ.
NUUTS.mn

Энэ нохой яах вэ ариун биеэ гадныханд эдлүүлж байгаа охид минь л хэцүү байна даа