Нууц мэдээллийн уурхай

Их Британы Хатан хааны ордны хачирхалтай 10 “дүрэм”

Нийтэлсэн: 2017-04-22 04:33:03


 

Англичууд хачин гэмээр  ёсорхог байдаг нь олон зуун жилийн түүхтэй хаант засаглалын нөлөө гэдэг. Хууль дүрмээс гадна ягштал хэвшсэн бичигдээгүй хууль болох ёс журам цээр хориог мөрддөг. Энэ нь хаан удмынханд төдийгүй хааны ордонд орсон бүх хүнд хамаатай.
Хэрээ


Уламжилж ирсэн домог ёсоор хааны ордон болох Тауэр нь хэрээгүй болсон цагт хаант засаглал нурах гэнэ. Үүний дагуу 2-р Карл хааны үеэс хааны ордонд үүрэгнэсэн хэрээнүүдийг нарийн тоолж бүртгэн доод тал нь зургаа байх ёстой гэсэн журам гаргажээ. Үүнийг одоо болтол мөрддөг. Хэрээний тооллогыг жил бүр хийж хэт олширвол хөөж бас хөнөөдөг. Гэхдээ л зургааг үлдээгээд хооллож тэжээдэг.

Хаан удмынхны биед хүрэхгүй


Уг нь эртний уламжлалтай цээр. Хааны цэрэгт халдахыг хүртэл хаанд халдсан хэмээн үзэж хатуу гэсгээдэг байсан. Өдгөө хааны удмынханд хамаагүй шахам болсон ч Хатан хаантай зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүс л гар барьдаг хэвээрээ байна.
 

Санал өгөх эрхгүй


Хааны удмынхан тодорхой нэгэн намыг дэмжих бас эсэргүүцэх ёсгүй. Ийм чучраас нэг ч сонгуульд оролцдоггүй агаад улстөрийн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх шаардлага гарвал эрх баригч намын бодлогийг дэмждэг.
 

Төрийн алба хориотой


Тодорхой улстөрийн хүчин өөрийн бодлогодоо ашиглах замаар улс орны улстөр нийгмийн амьдралд хор хохирол болох тул хааны удмынхан төрийн алба хаших хориотой.
 

“Монополь” тоглох хориотой


2008 онд Хатан хааны хоёрдахь хүү ханхүү Эндрью ээжийнхээ тогтоосон энэ журмын тухай ам алдсан. Хааны удмын хүүхдүүдэд энэ тоглоом хориотой болжээ.
 

Хавч хориотой


Хааны удмынхан хавч болон далайн зөөлөн биет гаралтай хоол унд идэх хориотой. Дундад зуунд олон хаан хор шингээсэн хавчинд хордож үхэж байжээ.
 

Эрэмбэ


Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэргэм зэргийн эрэмбээр зогсож суух ёстой. Хамгийн дээр Хатан хаантан залрах нь мэдээж.
 

Католиг шажин шүтэх хориотой


Хааны удмынхан зөвхөн англикан шажинтан байх ёстой. Сүсэг бишрэлээ өөрчлөхийг хатуу хориглосон.
 

Задгай хувцаслаж болохгүй


Хааны удмынхан эрхэмсэг гэхдээ даруухан хувцаслах учиртай. Задгай төрхтэй, өнгө алагласан эсвэл загвар хөөсөн байдалтай хувцаслаж болохгүй.
 

Бэлэгнээс татгалзаж болохгүй


Хааны удмынхан хүндэтгэлтэйгээр барьсан бүх бэлгийг авах ёстой. Бэлгийг ордонд ирүүлсний дараа Хатан хаан шийдэж хувиарладаг.
 

Хол замд олноороо явж болохгүй


Энэ журмыг одоо ч мөрддөг. Ялангуяа холын аялалд нэг дор хоёроос илүүгээр явж болохгүй.
 

Зул сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг


Энэ том баярыг хааны удмыхан нийтээрээ бус тус тусын гэр бүлийн хүрээнд өнгөрүүлдэг.
 

Хатан хааныг дуусгавал...


Хэрвээ Хатан хаантай хамт хооллож байгаа бол түрүүлж эсвэл сүүлдэж идэж ууж болохгүй. Хатан хаан эхэлж хоолондоо хүрсэний дараа эхэлж мөн Хатан хаан дуусгасан бол тэр хоол унданд ахиж ам хүрч болохгүй.

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших