Нууц мэдээллийн уурхай

С.Баярын дараа орох “сенсаацитай” Л.Пүрэвсүрэн элчин сайдаар томилогдох нь...

Нийтэлсэн: 2017-04-22 00:41:52

Өчигдөрхөн монгол дипломат паспорттой иргэн  тамхины контрбанд хийж яваад баригдлаа. Энэ хэрэг том шуугиан тарьсан ч ГХЯ-ын нэг газрын дарга нь тайлбар хийсэн болоод өнгөрлөө. Учир нь яамныхан үүнээс өөр том шуугианд автаад байгаа гэнэ. Тэр нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогийн зөвлөх Л.Пүрэвсүрэн элчин сайдаар томилогдох нь гэсэн яриа аж. Зөвлөхийн “фактуудыг” жагсаах юм бол Шведэд суугаа М.Энхсайханы дээр, Англид суугаа С.Баярын доор орох байх. Мэргэжлийн дидломатч гэгддэг ч мэргэжлийн дипломатчдийн тун ч базаахгүй нэр хүндтэй нэгэн. Энэ нь адал явдалтай зохиол л гэсэн үг. 2005 онд Л.Пүрэвсүрэн нь Берлин хот дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдох болоход Монголд суугаа Германы ЭСЯ нотоороо татгалзсан хариу өгч байсан. Өмнө нь Берлинд ажиллаж байхдаа хоёр ч удаа согтуугаар машин жолоодоод баригдсанаас Монгол улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч тэр нь буцаж Германы хилээр гаралгүй үлдсэн. Дараа нь уг иргэнийг албадан гаргасны дараа зардлыг нь уригч Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжилэхэд “би танихгүй, миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн. Гэтэл С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 мянган доллар шилжүүлсэн хөдлөшгүй баримт байсаар байтал удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгч, хуулийн байгууллагыг нь илт үл хүндэтгэсэн.

Хууль журмыг хатуу сахидаг  журамтай улсад ингэж авирлах нь дэндүү ёс зүйгүй хэрэг юм. Германд ажиллахдаа герман хүний гол чанарыг таньж мэдээгүй хүнийг мэргэжлийн мэдрэмжтэй дипломатч гэхэд хэцүү. Гэсэн ч фактаар дүүрсэн АН-ын үед шат ахисаар Ерөнхийлөгчид шадарлаад дараа нь ГХ-ийн сайд болсон. Сайд болсон даруйдаа хийсэн томилгоонуудыг нь бужигнуулалт гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Хөл толгой нь алдахгүй болтол сандаасан. Нутгийн ах, тэтгэвэрт гарах нас нь болсон С.Банзрагчийг Эрхүүгийн  консулаар, хамаатан, бас л тэтгэвэрд Ц.Ганболдыг Улаан-Үдийн консулаар томилж байлаа. Хамаатнууддаа хачин сайн хүн. Сайд байхдаа 28 улсад айлчилан дээд амжилт тогтоосны нэгэн адил найман хамаатнаа гадаадад элчингийн жолоочоор томилон явуулж бас нэг рекорд тогтоосон гэдэг. Хамаатнууд нь Говь-Алтайнх гэдгийг нь батлах мэт Алтайбаатар гэх мэт нэртэйг яана... Гэтэл Р.Амаржаргалын аав нь насаараа ГХЯ-нд ажиллаад хүүгээ Ерөнхий сайд болсон үед л ганц удаа гадаад томилолт авч байсан гэдэг. Л.Пүрэвсүрэнтэй яах аргагүй холбогддог том шуугиан нь Дипломат-95 цогцолборын хувчьлал юм. АСЕМ-ийг сурвалжилах мянган сэтгүүлч байрлуулах нэрээр бүх түрээслэгчдийг хөөн гаргаж байрыг сулласан. Дараа нь эзэнгүй байрыг оршин суугчидад нь хувьчлах Засгийн газрын тогтоол гарган хувааж авсан. Гэтэл энэ цогцолбор нь түрээслэлтийн дүүргэлт 90 хувиас буудаггүй, жилдээ 3,2 тэрбумын түрээсийн орлогыг төсөвд оруулдаг ашигтай ажилладаг газар байсан. Цогцолборын 80 байрнаас 60-ыг нь ГХЯ-нхан хуваан авсан. Хэрвээ Л.Пүрэвсүрэн гадаадад элчингээр томилогдвол Дип-95 цогцолборын хууль бус хувьчлалыг эсэргүүцэгчид гадаа нь жагсаж нүүрийг нь түлэх байх даа...

Өчигдрийн дипломат паспорт тамхины хэрэг нь хариуцсан яам нь энэ асуудлыг зөнд нь хачихсан байныг харуулж байна. Дипломат паспорт олгох хянах хариуцах ажил урсгалаараа явж иржээ. Л.Пүрэвсүрэнгийн үед ч энэ талаар олигтой ажил хийгдсэнгүй.  Хоёр жилийн өмнө өдгөөгийг ЗТ-ийн дэд сайд “Шилэн” Цогоо болон Л.Пүрэвсүрэн хоёр дипломат паспортоос болж “дайтса”. Дэд сайдтан тэр үед сарвайсан бүрээ авдаг болохоор бүр улайрчихсан байсан. Сул юмыг андадгүй “Шилэн” Цогоо хүртэл дарамталж байсан нь Л.Пүрэвсүрэнгийн үед дипломат паспортыг дурын нэг нь авчих боломжтой байсныг харуулж байна.


 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших