Баянхонгорын эр цагдаад 14 хоног баривчлуулсан эхнэрдээ хорсохдоо зодсон гэж гүтгээд...
Нийтэлсэн: 2017-04-21 02:53:02
.jpg)
Хонгор нутгийн эрчүүдийг хэцүү гэдэг үнэн аж. Б.Э гэдэг эр цагдаад 14 хоног баривчлуулсан эхнэрдээ уурлаж хорсохдоо зодож гарт нь гэмтэл учруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн “дээлийг нь нөмрүүлэх” шахжээ. Цагдаад өргөдөл өгсөний дараа эхний удаад хохирогчоор байцаагдахдаа “...Манай эхнэр хүүхэд Улаанбаатар хотруу явчихсан, гэртээ ганцаараа байсан болохоор жоохон архи уучихсан унтаж байсан чинь эхнэр Ц ирээд хаалга цохисон. Тайлахад ууртай орж ирээд нүүр маажаад авахаар нь өмнөөс нь маргалдаад байж байсан чинь гурил элддэг элдүүр модоор цохиод зодож байснаа намайг архи уугаад агсан тавиад байна гээд цагдаа дуудаад өгч явуулсан. Миний хувьд бол агсан согтуу тавьсан зүйл байгаагүй атал намайг цагдаад 14 хоног баривчлуулсан...гарч ирээд гар гэмтээсэн талаар нь өргөдөл өгсөн... гурил элддэг мод аваад гарын бугуйны орчим нэг удаа цохиод гар бэртээгээд хуга цохичихоор нь би зугтаагаад гадагшаа гарсан, би өөр хүнд зодуулаагүй, эхнэрдээ зодуулсан” гэжээ. Гэсэн ч мөрдөн байцаалтаар эхнэртээ зодулаагүй нь тогтоогдсон тул худал мэдүүлэг өгсөн хэргээр сэжигтнээр байцаагджээ. Эхнэрээ гүтгэсэн эр “...согтуу архи уусан байх үедээ л хүмүүстэй барилдаад байхад учирсан гэмтэл байх гэж бодоод байна. Миний санаж байгаагаар барилдаж байхад л гар нүүр зулгарсан байх, түүнээс биш эхнэртээ зодуулаад бэртэж гэмтсэн зүйл байхгүй... намайг баривчлуулахаар нь уурлаж хорсохдоо өргөдөл бичээд өгчихсөн юм” гэжээ. Тэрээр согтуудаа найз Санжмятавтайгаа барилдаж байгаад баруун гарын шуугаа гэмтээсэн нь тогтоогджээ. Мөн эхнэрээ хот явсан хойгуур гэртээ хүүхэн авчирсан нь хүртэл илэрч бүр баларчээ.
НУУЦ.мн

er genedej ereg nurna*** gedeg boljdee