Нууц мэдээллийн уурхай

Б.Бат-Эрдэнэ сайд Зүүнбаянгийн цэргийн ангид гарсан ноцтой хэргийг мэдээгүй байжээ

Нийтэлсэн: 2017-04-20 01:54:20

Батлан хамгаалахын салбартай холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч байна. Энэ сарын 11-ний өдөр Тавантолгой  бэлтгэлийн баазад ноцтой осол гарч хоёр цэргийн албан хаагч амиа алдсаж, найман албан хаагч шархадсан билээ. Тэгвэл үүний дараахантай өнгөрсөн онд гарсан нэгэн ноцтой хэрэг ил болсон юм. Тодруулбал Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 17-нд гарчээ. Ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ. Энэ талаар  хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлийнхэнд нулимс дуслуулан ярьсанаар олон нийт хэргийн талаар анх мэдсэн билээ. Тэгвэл энэ хэргийг олон нийт мэдэхтэй зэрэг салбарын сайд бас мэдсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хариуцсан салбарт нь ийм ноцтой хэрэг гараад жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад Б.Бат-Эрдэнэ хэргийн талаар огт мэдээгүй явж байсан гэсэн үг. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан байсан. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдлээ” хэмээн ярьжээ.

Шил шилээ даран гарсан дээрх хэргүүдтэй холбоотойгоор  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэийг огцрох ёстой хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж, мэдээлэл хийсэн билээ. Мөн олон нийтийн зүгээс ч  Батлан хамгаалахын сайдыг огцрох ёстой хэмээн санал, сэтгэгдлээ илэрхийлж байна.

olloo.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших