Авьяаслаг хулгайч хөгжмийн наадамын үеэр 100 ширхэг ухаалаг утас хулгайлжээ
Нийтэлсэн: 2017-04-19 08:46:22

Мэргэжлийн ур чадвараараа манай хэдийг дагуулахгүй мундаг халаасны хулгайч Америкт алдаршжээ. Энэ сарын 14-16 нд Калифорни мужид Coachella гэдэг хөгжмийн том наадам болсон. Энэ нь мужийн хамгийн том баяруудын нэг гэнэ. Энэ наадамын эхний өдөр Рейнальдо Де Хесус Хенао гэдэг мексик гаралтай эр 100 ширхэг ухаалаг утас хулгайлаад баригджээ.

Гар утсаа алдсан зарим иргэд тэр дор нь утасныхаа “Find Me” функцийг иэдэвхжүүлсэнээр хулгайч баригджээ.

Түүний үүргэвчнээс нь 100 гаруй утас гарч ирсэн байна. Одоо тэрээр 10 мянган долларын барьцаагаар батлан даалтанд гарчээ. Ирэх сарын 26-нд шүүх хурал нь болох гэнэ.
NUUTS.mn
