Эмчилгээ сувилгааны мөнгөнөөс болж 82-той эхээ гудамжинд гаргаж хаян гурав хонуулжээ
Нийтэлсэн: 2017-04-19 02:03:52

Хятадын цахимд тарсан бага хүүгийнхээ хашааны хаалганы гадна хэвтэх настай эмгэний зураг шуугиан тариад байна. Энэ явдал Жэжианг мужийн Яньжоу гэдэг гацаанд болсон тухай Yangzhou Television мэдээлжээ. Хоёр хүү, хоёр охинтой энэ эмгэн 18 жилийн өмнө нөхрөө нас барсанаас хойш хүүхдүүдээрээ дамжин байх болжээ. Хүүхдүүд нь тохиролцсон хугацааны дагуу гэртээ байлгаад дараагийнхдаа шилжүүлдэг гэнэ. Эмгэн сарын 400 юаны тэтгэвэр авдаг нь Альцгеймэрийн өвчтэй түүний эмчилгээ асаргаанд хүрдэггүй тул хүүхдүүд нь эмчилгээний зардлаас нь болж байнга хэрэлдэг болжээ. Өдгөө ээжээ өөр дээрээ аваад байгаа бага хүү нь бага мөнгө өгдөг ах эгч нартайгаа хэрэлдсэн уурандаа эхнэр хүүхэдтэйгээ хамжин ээжийгээ гэрээсээ өргөн гаргаж хашааныхаа хаалганы үүдэнд хаячихжээ. Явж чаддаггүй хөөрхий эмгэн хаврын хүйтэнд бүтэн гурван хоног хаалганы хажууд хэвтжээ. Өрөвдсөн хүмүүс гэртээ оруулах гэхэд татгалзаж энд үхнэ гэсэн байна. Өгсөн хоолыг нь ч идээгүй гэнэ. Хэрэг явдал даамжирахад гацааны намын хорооны эмэгтэйчүүд ирж хүүтэй нь ууулзахад тэрээр ээжийнхээ асаргаанд мөнгө бараг өгдөггүй ах эгч нараа буруутган гэртээ оруулахаас татгалзжээ. Хэрвээ гэрт нь үхвэл оршуулгын зардлыг ганцаараа гаргахад хүрнэ хэмээн айсан гэнэ. Эцэст нь гацааны захиргааны зуучлалаар хүүхдүүд нь цугларч уулзан эхийнхээ асаргаа эмчилгээний зардлын талаар тохиролцоонд хүрсний дараа л бага хүү нь ээжийгээ гэртээ оруулсан байна.
NUUTS.mn

аймаар юм ёстой л хятадууд юм даа
Novshiin hyatduud joom shig urjiltei tengar nirgeesei.