С. Баяр Ц.Нямдоржийн хүүд “үүрэг" өгч "бие хамгаалагч"-аа элчингийн жолоочоор томилуулсан уу...
ГХЯ-нд энэ жилийн гадаадад томилгоо хийгдэж гадаадад суугаа ЭСЯ-дад ажиллах жолооч, нярав нарыг томиллоо. Энэ жилийн томилгооны нэг онцлог нь сайд, дэд сайд, ТНБД нарын жолоочид гадаадад томилогддог “уламжлал” алдагджээ. Яамны гурван “өндөрлөг”-ийн жолооч нар гадаад явсангүй. Харин газрын дарга нарын жолоочид гайгүй газруудад нь томилогдоод авсан байна. Ц.Нямдоржийн хүү, Эрдэнэт “шахаа” хийдэг гэдгээрээ алдаршсан, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр энэ удаагийн томилгоог голлон шийджээ. Энд ч Эрдэнэт маягийн ч хэмжээгээрээ хамаагүй “жижигхэн” хэдэн шахаа хийгдсэн гэнэ. Түүний нэг нь Лондон дахь ЭСЯ-нд аж ахуйн эрхлэгч-жолооч хэмээх албан тушаалд томилогдсон Л.Ган-Очир аж. Гадаад томилолтонд ГХЯ-ны харьяаны болон мөн Засгийн газрын авто баазад ажилладаг жолооч нар хамрагддаг. Гэтэл С.Баяр дээр очих хүн нь ГХЯ, ДБҮААГ-ын бааз болон Засгийн газрын авто баазын алинд нь ч дансгүй хүн болж таарчээ. Бүр хайгаад олсонгүй гэнэ.
Ийнхүү тоон дотор үсэг цохиж явна гэгчээр гадны хүнд гадаад томилгоо өгсөн болж таарсан байна. Яамаар тарсан ярианаас үзэхэд өмнө нь С.Баярын хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан бололтой. Ийнхүү Ичко хэмээх эмэгтэйн эсэргүүцлээс айсан элчин сайдтан хувийн бие хамгаалагчаа “хувьсгалын” томилгоонд оруулаад өөр дээрээ татсан байж магадгүй байна. Харин үүнийг хийж чадах хүн нь ганцхан газрын дарга Ц.Анхбаяр юм. Тэрээр намын том ахынхаа “найдварыг” алдаагүйн дээр өөрөө ч жижигхэн шахаа хийгээд авсан нь жолоочоо Хөх хотын консулд томилуулжээ. Даргын жолооч гадаад томилгоо авч болох ч ирэх жилийн хавар гэхэд тэтгэвэрт гарах насны хүн гэнэ.
Гэтэл тэтгэвэрд гарах нас нь болоогүй нэлээд ахмад жолооч ДҮБААГ-д байсаар байтал тэднийг “хөгшин” хэмээн хассан гэнэ. Тэтгэвэрд гарахад 4-5 жил дутуу хүн хөгшинд тооцогддог бол өнөө маргаашгүй гарах нь залуу гэгдээд гадаад томилгоо авдаг болжээ. Үүнд нь дургүйлхсэн нөхдүүд газрын даргыг АТГ-д өгч шалгуулахаар болсон гэнэ. Уг нь Ц.Мөнх-Оргил сайд нь хүртэл жолоочоо гадаадад явуулалгүйгээр үлдээж сайхан үлгэр жишээг үлдээсэнд жолооч нар баяртай байгаа. Хэрвээ сайд, дэд сайд, ТНБД нар өөрийн хүмүүсээ явуулья гэвэл хүссэн газартаа л алга урвуулахын төдийд л томилуулж чадна. Гэсэн ч дараалал журмыг хатуу баримтал гэсэн чиглэл өгөөд жолооч нараа явуулаагүй. Харин газрын дарга Н.Анхбаяр сайдынхаа жишээг дагалгүй дунд нь “нугалаа” хийжээ. Даргатан ааваараа хөтлүүлэн яаманд ажилд ороод нэг жил ч болоогүй байна. Гэтэл гадаад томилгоогоо 5-10 жил хүлээж байгаа жолооч нарын өмнүүр дайрах нь шударга ёсонд нийцэх үү... гэхдээ дарга нараас шударга ёс хайх нь бүтэхгүй хэрэг болсон. Ц.Анхбаяр Эрдэнэтэд шахаа хийсэн компаниа ХОМ-доо мэдүүлээгүй гэдэг. Ердөө энэ үндэслэлээр л тэр төрийн албанд ажиллах эрхгүй болж байгаа. Гэтэл суусаар сайд нь толгойг нь илсээр байна.
НУУЦ.мн
ashig sonirholiin zurchil
Ene ankhbayariig sh***gaachee. Urd n gadaad yamni hurgan darga bsn zayamandakh gj nuhuriig bas sh***gaacher bugd l yum ideh uuh shun***tai humuus bh yum ygd tag hsrasd bdg yum
bayar gej*** huuhed daramtlaad neriig ni***daad baih iumaa
UNEN SHDEE DARAA JIL TETGEWERT GARAH JOLOOOCHOO IH UNDUR ZARDLAAR YVUULAAD DARAA JIL BUTSAAJ TATAHU!! BOLIMAAR YMAA!!!
odoo neg luibarchin***anii elchingeer tomilogdoh gej bn yamarch dipolmat bish hvn
ene bayar nyamdorj gd yasan uhej d***d ordoggui adgiin***aruud bnaa