С.ЖАВХЛАН: МАН С.Баяр, С.Батболд нарынхаа хулгайн мөнгийг эргүүлэн өг
УИХ-ын гишүүн С.Жавхлан Сүхбаатарын талбайд “Төрөө оффшорчдоос цэвэрлэе” нэртэй жагсаал зохион байгууллаа. Тэрээр, ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчид гадагшаа гарсан бүх мөнгийг олоод ирвэл бид алгаа ташаад хүлээж авна. Ардчилсан нам С.Баярцогтоосоо, МАН С.Баяр, С.Батболд нарынхаа хулгайн мөнгийг эргүүлэн өг. Монголын баялыг төрийн жолоо атгаж байхдаа хулгайлан зарж үрж, олсон мөнгөө гадаадад хадгалж байгаа тэднийг өмөөрч байгаа нам бүлэглэлүүдтэй тэмцэцгээе. Та нарыг мөнгөө олж ирсний дараа ерөнхийлөгчийн сонгуулийг явуулъя Монголчуудаа. Эдгээр оффшорчдыг захирч чадахгүй хүн бол ерөнхийлөгч болж улс орныг удирдана гэж байхгүй. Энэ удаагийн сонгуулийг бид эрүүл нүдээр харах цаг болжээ. Би өнөөдөр аль нэг нам бүлэглэлд хамааралгүй хэн нэгний байр суурийг дагахгүй гэдэгт итгээрэй гэлээ. Мөн тэрээр энэ удаагийн жагсаалаар дараах шаардлагуудыг хүргэж байна. Үүнд:
1. УИХ-д сууж байгаа хилийн чанадад данстай гишүүдийн нэрсийг намаас нь санаачлага гарган татуулах хэрэгтэй.
2. УИХ-ын гишүүнээс гадна намын гишүүдийнхээ хилийн чанадад байгаа мөнгийг ерөнхийлөгчийн сонгуулийн нэр тодрохоос өмнө гаргаж ирцгээ.
3. Эрх баригч нам татварын асуудлыг эргэн харж буруу бусармаг шийдвэрийнхээ төлөө ард иргэдээс нэн даруй уучлалт гуй.
4. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та УИХ-ын зүгээс гаргаж буй алдаатай бодлогод хориг тавь. Ирэх долоо хоногт хориг тавихгүй бол таныг монгол төр түмний эсрэг алдаатай бодлогыг дэмжсэнд тооцох болно.
Мөн тэрээр, ядарсан ард иргэдийн нуруун дээр ийм их татвар ноогдуулж байхад бүрэн эрхийнхээ хүрээнд яагаад хориг тавихгүй байна вэ. Эцэст нь, буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг гэдэг учир буруу хийсэн бүх зүйлсээ засаж залруулахыг шаардаж байна гэлээ.
НУУЦ.мн