Ээжийнхээ тэтгэвэрээр амьдардаг залуу төрөөр тэжээлгэхийн тулд террорист халдлагын хуурамч мэдээлэл өгөөд...
Нийтэлсэн: 2017-04-14 12:57:48
.jpg)
Казакстаны «Время» сувгийн мэдээлснээр сүүлийн 10 жилийн турш ээжээрээ тэжээлгэж байгаа 30 настай эр гэр бүлдээ тээр болохгүйн тулд алан хядах халдлагын тухай хуурамч мэдээлэл өгөөд баригджээ. Одоо тэрээр 1,5 жил шоронд сууж улсаар тэжээлгэн ээжийнхээ ачааг хөнгөлөх болсондоо баяртай байгаа гэнэ. Өнгөрсөн оны 12-р сард Астана хотын худалдааны том төв болох «Мега»-д бөмбөг нуусан тухай мэдээлэл цагдаад иржээ. Хотын цагдаа,тагнуул, онцгойнхон түргэн авч худалдааны төвийг яаралтай чөлөөлж бөмбөгийг эрэн хайсан боловч олсонгүй. Мэдээлэл хуурамч болох нь удахгүй тогтоогджээ. Хуурамч мэдээлэл өгсөн этгээдийг эрэн хайсны эцэст Астана хотын иргэн Кенес Дуйсеков болохыг нь тогтоосон гэнэ. Баривчлагдсан этгээд үйлдсэн хэргээ дор нь хүлээгээд маш гайхалтай тайлбар өгч хүчнийхнийг ангайлгажээ. Тэрээр 18 наснаасаа хойш нэг ч удаа ажил хийж байгаагүй, настай ээжийнхээ тэтгэвэрээр 10 гаруй жил амьдарчээ. Энэ хугацаанд өмсөх зүүх болон хэрэглээний бүх зардлыг нь эх нь өгч байжээ. Гэтэл сүүлийн нэг жилээс энэ бүх байдал өөрийг нь ихэд зовоох болсон гэнэ. Ингээд ээжээрээ ахин тэжээлгэхгүйн тулд шоронд орохоор шийдэж террорист халдлагын тухай хуурамч мэдээлэл өгөөд баригдсан байна. Тэрээр ээжийнхээ нуруун дээрэс бууж төрөөр тэжээлгэх болсон ч хуурамч мэдээллийн улмаас хүчний байгууллагуудын гаргасан зардлыг хоригдлын хөдөлмөрөөрөө төлөхөөс нааш суллагдахгүй гэнэ.
NUUTS.mn
